Тэвчээр тасарлаа….надад зөвлөөч
November 24th, 2006 Оруулсан: admin | FТөрөл: Сэтгэлийн дэм.Та бvхэнд энэ eдрийн мэндийг хvргэе. Би танай Венера сонины “Сэтгэлийн дэм” буланг уншиж байгаад eeртee тохиолдож байгаа, гадагш нь гаргаж хvнд ярьж чаддаггvй зовлонгоо хуваалцаж зeвлeгee авъя гэж бодлоо. Би одоо 33 настай. Нeхeр хvvгийн хамт
амьдардаг. Нeхeртэйгee гэрлээд 7 жил болж байна. Энэ хугацаанд нeхeртee гомдох vе баярлаж байснаасаа харьцангуй их. Манай нeхeр хэзээ ч намайг ойлгож байсангvй. Бид хоёрын хувьд eссeн хvмvvжсэн орчноосоо эхлээд хоорондоо маш зeрeeтэй зvйлvvд олон байдаг. Би хоёр дээд сургууль тeгссeн, нэгэн байгууллагад нэлээд гайгvй цалинтай ажил хийдэг. Харин нeхeр маань ТМС тeгссeн. Ажил хийж байгаагvй. Суусан цагаасаа авахуулаад би амьдралынхаа том жижиг бvх л асуудлыг нуруундаа vvрч явна. Гадуур дотуур хeeцeлдeх ажил, хоол унд, хувцас хунар гээд бvхий л зvйлийг би eeрee л хариуцдаг. Үvнд ч нeхeр маань муу зан сурсан юм шиг байна. Бvх юмыг чи л тэг, чи л хий гэж над руу тvлхдэг. Харамсалтай нь энэ бvхнийхээ хариуд нэг удаа ч урмын vг, халуун дулаан хайр халамж амсаж байсангvй. Суусан цагаасаа эхлээд надад хайртай гэж хэлж бараг vзээгvй гээд бод доо. Итгэмээргvй байгаа биз.
Ах, эгч, дvv нар гээд тэднийхэнд сайн яваа хvн цeeн. Гэрийнхэн дотроо хамгийн сайхан яваа нь манай нeхeр. Унах унаатай, байр савтай санаа зовох зvйл бараг vгvй. Энэ бvхнийг eдий болтол амрах ч завгvй зvтгэж олонд нэр хvндтэй ажиллаж байгаа миний ач буян гэж боддог. Хэнээс ч дутахгvй юмсан, хvний дайтай харамсахааргvй амьдрах юмсан гэж хичээж зvтгэж явсан миний сэтгэлийн минь eглeг гэж бодож явдаг. Суусан цагаасаа эхлээд амьдрал минь eдeр eдрeeр сайхан болж байна. Би тvvнд хeeрхeн хvv тeрvvлж eгсeн, хувийн байшин барьж, машинтай болгож айлын дайтай айл, хvний сайн хань, сайн ээж байх юмсан гэж хичээж явлаа. Энэ бол ээж ааваас минь надад eгсeн хvмvvжил vлгэр дууриалын ач. Нeхрийн маань найзууд хvртэл чи азтай юм аа, сайхан авгайтай, авгай чинь eндeр цалинтай, бvх зvйлийг чинь бэлдээд eгчихдeг. Чи ч сайн авгайн хvчээр амьдарч байгаа хvн гэж хэлдэг гэсэн.
Тэгж хэллээ гэж найзууддаа гаргасан уураа надад гаргаж байсан ч удаа бий.
Уг нь ингэж уурлаж байхын оронд надад нэг удаа ч болов урмын vг хэлж, дэм болоосой гэж хvсдэг. Сvvлийн vед бvр ааш зан нь дордоод байх юм. Тeрeлхийн ааш муутай, хачин зантай гэж ээж эгч нар нь надад хэлж байсан. “Чи ч ааштай хvний ааш аягийг олох гэж насаараа зовох нь дээ” гэж ээж нь хэлж байсан. Энэ vг vнэн байжээ. Эх хvн хvvхдийнхээ зан аашийг мэддэг л юм байна. Би банкны зээлээр байраа барьсан учраас цалингаа бараг тэр чигээр нь банкинд eгдeг. Гэвч нeхeр маань eeрийнхee олсон мeнгee сvvлийн vед харамлаж, элдэв хэрvvл хийж, дарамтлах болсон. Би ямар ч эрх мэдэлгvй, хvний царай харсан хvн болж байна. Энэ бvхнийг би найз нeхeд, хамт ажилладаг хvмvvсээсээ нууж дотроо шаналж байна.
Ер нь суусан цагаасаа эхлэн чанар нь танигдаж байсан л даа. Би хvvгээ бодож бас нэгэнт босгосон амьдралаа нураахгvй юмсан гэж хичээж явсаар eдий хvрлээ. Намайг хэд хэдэн удаа зодож байсан, элдвээр хэлж доромжлох миний аав ээж дvv нарыг элдвээр хэлэх гээд гомдож цeхрeх vе надад зeндee байсан. Эмэгтэй хvн их тэвчээртэй юм байна. Тэр бvхнийг хvмvvсээс нууж, юу ч болоогvй царайлж, аз жаргалтай хvний дvр эсгэж амьдарна гэдэг хэцvv юм байна. Би одоо зvрх их eвддeг, толгой тархи руу аймаар хатгадаг, тайван унтаж чаддаггvй болсон. Олон жил нууж далдалж дотроо хурааж явсан зvйлс хураагдсаар байгаад стресст оруулдаг бололтой. Би одоо нeхрeeсee салмаар санагдаад байдаг болж. Харахаас уур хvрээд байх юм. Би юуны тeлee, яах гэж ийм хvний царай харж хамаг залуу насаа ийм eрeвдмeeр байдалтай eнгeрeeх юм бэ гэж бодохоор хэцvv санагдаад байх юм. Хэнтэй ярьж зeвлeхee ч мэдэхгvй байна. Би нeхрeeсee салах нь зeв vv? Би яаж нeхрee зeв тийш нь эргvvлэх вэ? Яаж ааш занг нь засаж eeрийгee халамжилдаг хайрладаг болгох вэ? Яаж eeрийгee ойлгодог хамаг юмаа сайхан ярьж зeвлeдeг болох вэ?
Би зарим зvйлээ нeхрeeсee таг нуудаг. Яагаад гэвэл тэр ойлгохгvй дараа нь хэрvvлийн шалтаг болгож байнга л сeхeж яриад байдаг. Энэ байдал нь eдeр ирэх тусам намайг eeрeeс нь холдуулж, сэтгэлийг минь хeргeж байгаа гэж бодохгvй юм. Хэрvvл хийсний дараа ихэвчлэн би бууж eгдeг. Би буруу зvйл хийсэн бол намайг уучлаарай. Хоёулаа эвлэрье. Ингэж байх хэцvv байна гэж хэлээд ч нэмэргvй. Битгий хуц, солиор л гэнэ. Хэзээ ч аятайхан хариу сонсож байгаагvй. Тэр уурласан муухай аашилсан хэвээр 3 - 4 хонож байж аяндаа тайвширдаг. Энэ хугацаанд нь надад vнэхээр хэцvv байдаг. Би гэр бvлийн халуун дулаан уур амьсгал, хань нeхрийн хайр халамжаар цангаж байна. Хэдий болтол хэдэн жил би ингэж явах юм бэ? Би чинь хvн шvv дээ.
Амьдралынхаа тeлee зvтгэж яваа, эгэл жирийн л нэг бvсгvй. Надад гадуур тэнээд архидаад зугаацаад явдаг тийм хvсэл сонирхол цаг зав ч байдаггvй. Гэртээ халуун бvлээрээ нэг нэгнээ хvндэлж хайрлаад эрхлvvлээд байхыг л их хvсдэг. Харамсалтай нь бурхан надад тийм хувь заяаг дутуу хайрласан юм болов уу гэж хvртэл бодох юм. Миний ийм байдлыг гадарладаг хоёр найз минь байдаг. Нэг нь “чи ийм сайхан хvvхэн сайхан мэргэжил боловсролтой ингэж явахаар сал, чи хэзээ ч газардахгvй. Чамайг хайрлах хvн байгаа. Чи хvнд хайрлуулах эрхтэй биз дээ” гэдэг. Харин нeгee нь “Сайхан хvvхэн жаргалгvй гэж эртний vг байдаг юм. Хvн тавилангаараа л явж байгаа. Сална гэж байхын оронд нeхрee засаж хvмvvжvvл, ойлгуул” гэх юм. Аль нь зeвийг би мэдэхгvй байна. Та бvхнээс чин сэтгэлийн зeвлeгee авмаар байна.
Нeхрийнхee ухамсар vзэл бодол ааш занг засах хэцvv болов уу? Яавал дээр вэ? Миний энэ байдлыг минь манай нeхeрт ойлгуулах ямар арга байна вэ? Эрчvvдэд зориулсан сургалт зeвлeгee байдаг болов уу? Эсвэл иймэрхvv асуудал хeндсeн ухаарал eгeхeeр зeвлeмж гарын авлага зэрэг зvйл байдаг болов уу?
Надад энэ талаар дэлгэрэнгvй зeвлeгee eгeeч.
Та бvхнээс сайхан хариу авч сэтгэлийн зовлонгоо нимгэлнэ гэж итгэж байна.
Та бvхнийг хvндэтгэсэн Б /Миний нэрийг нууцлаарай/
–2006-09-19– venera@nar.mn -xaягаар ирсэн захидалаас
Танд шийдвэр гаргах эрх бий. Гэхдээ…
Сэтгэл зvйч Д.Цогзолмаа
Сайн байна уу. Танд энэ өдрийн мэндийг хvргэе.
Гэр бvл болгонд өөрийн гэсэн асуудлууд байдаг. Бvх талаар өв тэгш, бие биенийхээ хvслийг хангасан тэгш амьдрал ховор гэх vv дээ. Зарим нь бие биедээ сэтгэл хангалуун боловч мөнгө санхvvгийн асуудал, гэр бvлийн хэн нэгний зан төрх, хvvхдийн хvмvvжил, эрvvл мэндтэй холбоотой сэтгэл зовоох зvйлстэй, эсвэл дутагдах гачигдах, илт санаа зовоох асуудалгvй боловч бие биенээ хуурах гэх мэтээр өрх бvрт их бага асуудлууд vvсч байдаг. Нэгэн судлаач “100% стрессгvй байдал гэдэг нь уураг тархины ажиллагааны бvрэн саатал” гэж тодорхойлсон байх юм.
Танай гэр бvлийн амьдралыг авч vзэхээр бие биендээ харилцан сөргөөр нөлөөлөөд байгаа юм уу гэсэн бодол төрж байна. Таны нөхрийн боловсрол мэдлэгийн тvвшин, харилцаа, биеэ авч явах байдал, ар гэрийнхний нөхцөл байдал гээд л олон зvйл нь танд таалагдахгvй байна. Энэ бодитой мэдрэмж. Учир нь хvмvvс анх гэр бvл болохдоо боловсрол, өссөн орчны нөлөөг бага анхаардаг. Болно, бvтнэ л гэж сууна. Гэтэл яваандаа бодит амьдрал дээр анх гэр бvл болох vеийн төсөөлөл шигээ байж чаддаггvй. Өссөн орчин, боловсролын тvвшин бол хvний зан төлөв тогтоход гол vvргийг гvйцэтгэдэг. Товчоор хэлбэл боловсролын зөрvv болон гэр бvлийн хvмvvжлийн ялгаа хамтын амьдралд маш ихээр мэдрэгддэг.
Таны энэ хандлага хичнээн тэвчээр гаргасан ч нөхөрт тань ажиглагдана. Эрчvvд өөрсдийгөө эмэгтэй хvнээс “дор” байсан ч тvvнийгээ хvлээн зөвшөөрөх дургvй байдаг. Ихэнх эрчvvд л ийм бардам байдаг. Мөн найз нарын нөлөө их байна. “Эхнэрийнхээ атганд орж болохгvй, өөрөө мөнгөний мэдэлтэй байх хэрэгтэй” гэсэн яриа vvсэх нь жирийн vзэгдэл.
Ингэхээр 2 талд vvсч байгаа сэтгэл зvйн сааданд аль нэг талыг шууд буруутгах боломжгvй, гэвч энэ асуудал даамжирсаар таны сэтгэл хөрч эхэлнэ, vvнд нөхрийн харьцаа ч өмнөхөөсөө эвдэрч, өөрчлөгдөж эхэлдэг. Ийм “харилцан нөлөөллийн” байдлыг шийдвэрлэх нэг арга бол “би нөхрийнхөө оронд байсан бол ингэх байсан уу, эхнэр маань яагаад бухимдаад байна” гэж бодож vзэх, хамтран ярилцах явдал юм. Нэг тал нь дангаараа хичээгээд vр дvнд хvрэхэд төвөгтэй.
Танд тусалж болох хэдэн зvйлийг зөвлөе.
1. Ажил төрлийн болон хувийн амьдралынхаа “дарамт”-наас ХЭСЭГ ЗУУР ӨӨРИЙГӨӨ ЧӨЛӨӨЛЖ, ӨӨРТӨӨ АМРАЛТ ӨГӨӨД ҮЗ. Та юу хийх дуртай, тvvнийгээ л хий. Гоо сайхан, саунаар vйлчлvvлж болно, сvvлийн vеийн гэрийн тавилга, эсвэл хувцасны загвартай сэтгvvл ч vзэж болно.
2. Өөрийн мэдлэг боловсролоо дээшлvvлэх, өөрийгөө хөгжvvлэх, гадаад байдал, эсвэл гэр орондоо ЯМАР НЭГ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХААР ЗОРИЛГО ТАВЬ.
3. Бvх л зvйл төгс, сайхан байх албагvй, ялангуяа бусадтай ижил байх бvр ч албагvй. Хvнээр өрөвдvvлэх, хvнээр шийдvvлэх ч хэрэггvй. Таны амьдрал бол зөвхөн таны мэдэлд байна. Амьдралаа өөрчилж болно, өөрийн гадаад байдал, хэв маяг, гэр орноо гээд ӨӨРТ ХАМААРАХ БҮХ ЗҮЙЛЭЭ ТА ХҮССЭНЭЭРЭЭ ӨӨРЧИЛ.
4. Гэр бvлийн дотоод асуудлаа, ялангуяа зөрчилтэй байдлын талаар найз нөхөддөө дэлгэн ярихаас зайлсхийх хэрэгтэй. Тэрхэн vедээ хvмvvс зовлонг тань ойлгож, сэтгэлийн зөвлөгөө, тусламж vзvvлэхэд бэлэн байдаг. Та асуудлаа шийдвэрлэсний дараа, эсвэл тэр явдал танд мартагдсаны дараа ч тантай холбоотой яриа тарж, дахин сөхөгдсөөр л байдаг. Дотроо хадгалаад байх ч бас хортой. Магадгvй хvнд ярьснаасаа ч илvv. Учир нь хvн өөрөө ч анзааралгvй хуримтлагдсан стресст орох, психосоматик өвчинд дөхөж байдаг. Ингээд тодорхойгvй бухимдал, тvгшvvрийн байдалд орж, нойр хямран, толгой тархи өвддөг болж эхэлнэ. Өөрийн асуудлаар мэргэжлийн хvнд хандах эсвэл тvvнийгээ ТЭМДЭГЛЭЛИЙН ДЭВТЭРТ БУУЛГАЖ БАЙВАЛ ЗҮГЭЭР.
Зөвхөн эрчvvдэд зориулсан зөвлөгөө, сургалт явуулж буй газар манайд байхгvй байх. Гэвч эхнэр нөхөр хамтдаа гэр бvлийн сэтгэл зvйн сургалтанд хамрагдах, сэтгэл зvйн зөвлөгөө авах боломж бий. Үнэхээр болж бvтэхгvй, зvтгээд ч нэмэргvй, хамтдаа эдлэх жаргал нь зовлонгоосоо илvv гарч чадахгvй болсон бол, мөн энэ байдал хvvхдэд сөргөөр нөлөөлж байна гэдэгт итгэлтэй байгаа бол Танд шийдвэр гаргах эрх бий. Таныг нөхөртэйгээ хамтран амьдралаа өөрчлөх гээд vз гэж зөвлөх байна.
Бvсгvй сонгосон амьдралаа өнгө оруул, гэрэл гэгээтэй болго…
Дуучин С.Жавхлан
- Бvсгvйн захидал танд юу бодогдож байна вэ?
- За, би захидлыг уншиж танилцлаа. Гэхдээ энэ хvмvvсийн дэргэд нь байгаагvй болохоор нарийн ширийн зvйлvvдийг нь сайн мэдэхгvй шvv дээ. Юуны өмнө энэ бvсгvйг нөхрөөсөө салахыг дэмжихгvй байна. Үvнийг дагалдуулаад хэлэхэд “жаргалтай газар хvн тогтдоггvй” гэдэг шиг ийм зvйл болох юм биш байгаа даа…
- Энэ бvсгvй юу? Яагаад?
- Тийм ээ. Магадгvй нөхөртэйгээ маргалдаад зодолддог нь тэр бvсгvйд жаргал байж болно шvv дээ. Салж сарних зvйл бодоод эхэлбэл vvнээсээ дор амьдрал руу яваад орчих вий. Тэгэхээр бодож байж олон хvнтэй зөвлөж байж шийдсэн нь дээр байх аа. Ер нь л энэ бvсгvй өөрийнхөө амьдралдаа хийсэн сонголтондоо эргэлзээд тэр нь улам даамжраад байгаа хvн байна л даа. Юманд хэтэрхий ач холбогдол өгөөд байх, болж буй процессийг хэт их анзаараад байх тусам хvмvvс жижиг зvйл рvv анхаарлаа хандуулж эхэлдэг юм шиг надад санагддаг. Уужуу байж амьдралынхаа зорилгыг их өндөрт тавьсан тохиолдолд наад талын жижиг зан харилцааны ч юмуу гал тогоонд эргэлдсэн ийм зvйлд хvн анхаарлаа тавьж эхлэхээ болино гэж би боддог. Амьдралынхаа зорилгыг арай өөр болгох гээд vз л дээ.
33 нас гэдэг хvvхэд биш шvv дээ. Ухаалаг хандах болов уу гэж бодож байна.
- Монгол эрчvvд хvvхнvvддээ гологдоод байх болжээ. Та санал нийлэх vv?
- Манайхан нэг хэсэг эрэгтэй хvvхдээ сургуулиар яах юм өөрөө өөрийгөө аваад явчихна, эмэгтэйг нь сургууль соёлд сургахгvй бол болохгvй гэж ярьсаар байгаад боловсролын ялгаа гаргачихсан. Тийм учраас залуучууд маань эмэгтэйчvvддээ гологдох тийшээ хандаж байна л даа. Энэ бол Монголд байгаа нийтлэг л vзэгдэл.
- Та бvсгvйд ямар зөвлөгөө өгөх вэ?
- Нөхрөөсөө салаад хэрэггvй. Нөхрөө засаж ав, тэг ингэ гэж хэлэх юм алга. Гэхдээ л болно бvтнэ гээд суусан нь бvсгvйн өөрийнх нь сонголт биз дээ. Нэгэнтээ сонгосон амьдралаа өнгө оруулаад цааш нь зvлгээд, арчаад гэрэл гэгээтэй болгон авч явах ёстой л гэж би бодож байна. Хамгийн гол нь хvн сонголтыг эргэж харамсахгvйгээр маш зөв хийх ёстой.
VНЭХЭЭР Л БОЛОХГVЙ БОЛ ЦААШ НЬ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХЭД ХЭЦVV…
Дуучин Эрдэнэцэцэг
-
- Сэтгэл зvйчид хандвал яасан юм бэ. Энэ хvvхний захидлыг уншаад маш их дарамттай, өдөр хоногийг яаж өнгөрөөдөг юм болоо гэсэн бодол төрлөө. Хvн болж төрнө гэдэг маш хэцvv шvv дээ. Хичнээн мянган элсийг асгаад нэг ширхэг нь л зvvний vзvvр дээр тогтож байж хvн бий болдог гэсэн vг байдаг. Хvн болж төрөөд улс эх орондоо нэр алдраа дуурсгаад байж чаддаггvй юмаа гэхэд өөрийнхөөрөө, сэтгэл сайхан амар тайван амьдрах шиг сайхан зvйл байхгvй л дээ. Ер нь тэгээд жаахан ч гэсэн сэтгэл хөрсөн бол эргээд халуун дулаан болно гэж байдаггvй байх гэж би хувьдаа боддог юм. Нөхрийгөө хараад дургvй хvрч байна гэжээ. Бvсгvйд нөхрийгөө харахад ч хvртэл хайрлах сэтгэл төрөхгvй байна. Гэтэл хvн зуун хувь өөрчлөгдөнө гэж хэзээ ч байхгvй, хvний өссөн орчин, хvмvvжил, зан араншин нас ахих тусам ч хэвээр л байдаг. Яахав амьдралын эрхээр зовлон жаргал vзээд амьдралд нухлагдаад ирэхлээр амьдралыг арай өөр өнцгөөр хардаг ч юмуу юманд хvлээцтэй ханддаг болно л доо. Гэхдээ л…
Энэ эмэгтэйд хандаж хэлэхэд ийм сайхан ажил мэргэжилтэй, ах дvv хамаатан садан, найз нөхөд байхад гутарч гуних хэрэг байхгvй. Өөдрөг сайхан зvйл рvv тэмvvлэх хэрэгтэй. Өнөөдөр чи эрvvл саруул эрхтэн бvтэн гэдэг чинь ихийг хийж бvтээх илvv сайхан амьдрахын vндэс шvv дээ. Тийм учраас ийм юманд санаа зовж, өөрийгөө зовоож эд эсээ vхvvлж зовох хэрэггvй. Хамгийн гол нь хэцvv амьдрал байлаа ч гэсэн шантрахгvй vр хvvхдээ зөв хvмvvжvvлж аль болох хvvхдийнхээ дэргэд хэрvvл маргаан муу муухайгаа харуулахгvй байх хэрэгтэй. Илvv их шаналж их юманд санаа зовбол эрт өтөлнө. Тийм учраас санаа зовоосон бодлоо аль болох толгойноосоо авч хая. Гэхдээ нөхөртэйгөө олон талаас нь ярьж хэлж vзэх хэрэгтэй. Үнэхээр болохгvй бол энэ амьдралыг цааш хамт vргэлжлvvлнэ гэхэд vнэхээр л хэцvv санагдаж байна даа.
Би хvний амьдралд зөвлөж сургаад байх нь ч хаашаа юм. Гэхдээ ийм байвал яасан юм бэ гэсэн өөрийнхөө бодлыг хэлж байгаа юм шvv. Ер нь тэгээд vргэлж цоглог өөдрөг эрч хvчтэй байх хэрэгтэй.
- Сvvлийн vед нөхрөө тэжээдэг, орон гэрээ авч явдаг эмэгтэйчvvд олон болоод байгаа…
- Тийм ээ, эрчvvд маань нэгийг бодох цаг ирсэн юм шиг бодогддог юм. Зөвхөн өөрийнхөө амрыг хараад ажил төрөл хийхгvй байна гэдэг тун харамсалтай. Үvн шиг өрөвдөлтэй гутамшиг гэж байхгvй.
А.Тvвшинзаяа…. Венера сонин





Naad teneg har archaagyi amitan chini chamaig salahad tuvug olood daramtlaad baih vii dee
Bi baisan bol SALNA
tanii tuuhiig baga ch gesen unshaad medreh shig bolloo. yagaad gevel manai neg ber egch maani yag l tani shig zovlontoi. ih hetsuu bgiig ni bi meddeg. ber maani gantsaarhnaa ajilj mungu oldog.nuhur ni urhee l medne. hundlunguus harhad tiim amidral uneheer utgagui haragddag. hamtiin neg saihan amidraliin tuluu gesen zorilogo ch bhgui.tiim blolhoor ta nuhurteaguu ehleed yamar negen surgaltand ch yumuu byasalgald suugaad uzsen ni deer bh,tegeed bur nemergui bval yaaltchgui yaj iij bgaad eviig ni olood salsan ni deeer. evteihen salahgui bol medeej nuhur tani tanias salku neleen yashig tuvug udah bh. salah ni tanii huuhdiinhee ireeduin tuluu hiij bgaa hamgiin zuv alham bolno shuuuuu!!!!!!!!!!!!!!!
Sain uu?
Chinii bichsen zuil mini amidaraltai mash tostei yumaa.Bid 2 bas unheer uzel bodol niildegui,deerees ni ter mash hartai.Manai aav,axaas busadtao harddag.Ter nadad gar hureed bid 2 odoo tusdaa amidarch baina.Hediigeed gertee butsaad hureed ir gedeg chini,ter ooriigo buruutai gej boddogui.Chi ooroo boloogui bolood l iim yum bolson.Chamd yavdag zaluu baidag,ter chini hen be?geh jisheetei.Taxind suugaad irhed,har shinlte mashind suugaad tsaana chini nuuts amrag chini baisan bizde?gedeg.
Unheer holduu,bi teriig yaaj dulaatsuulsan ch gesn hezee ch geseheergui holduu setgeltei hun.Hediigeer bi bayan tansag bish ch gesen,minii tsalin minii huuhed bid 2-t hurdeg.Gehdee ger buliin dulaan uur amisgaliig uguilser baina.Huuhedee bodood ergeed suuval,tsaashin amidral her udaan urgeljleh bol gej boddog.Bid 2 hamt baihad,bolson yum bolgon minii buruu boldog,minii hiisen uildel bologniig shuumjildeg.Tegeed ooroo hii geheer hiideggui.
Er ni huniig tanin gej baihgui,sain hanitai uchirah bol zaya toorog yum baina gedgiig oilogloo.
Aival buu hii,hiivel buu ai gedeg baihaa?Gants l oldoh amidral shuu dee.Oodrog yaviya,huuhnuudee.Hen negnii bodiig bish,zovhon ooriinhoo zurhiig l sonsoos shidver gargaarai.
Chamd amjit husie.
tanai buland yaj ooriin asuudlaa bichih ve? haigaad olsongui
sain uu bi ch mon ta nariin adil huvi tavilantai negen ijil surguul togsood ch dutuu dulmag erchuudiig bid urgelj tejeej bh yostoi gejuu bi uuniig ooriinhooroo shiidsen odoo nadad jargaltai bn bi ohintoigoo hamtdaa dutah yumgui saihan bj l bn hogshirson hoinoo tsaigaa huvaaj uuh hun heregtei bolohoos odoo l lav bish bi udahgui 2 dahi huuhdee gargah bolno nadad er hun bish minii huuhed l bhd bolno mongoliin uhaalag huuhnuudee erchuudiig uhaan suutal n tedniig hog deer gargah heregtei amjilt
tiim neher hetsvv shvv bi eeriin amidralaaraa vzsen salsandaa bayarladag hvvhdvvdee erebddeg tam gej bdag bol minii amidral bsan
tiim neher hetsvv shvv bi eeriin amidralaaraa vzsen salsandaa bayarladag hvvhdvvdee erebddeg tam gej bdag bol minii amidral bsan odoo sain hvntei taarsan ene hvn ene amidraldaa hairtai setgel tvbshin amidarch yabna
tiim neher hetsvv shvv bi eeriin amidralaaraa vzsen salsandaa bayarladag hvvhdvvdee erebddeg tam gej bdag bol minii amidral bsan odoo sain hvntei taarsan ene hvn ene amidraldaa hairtai setgel tvbshin amidarch yabna
hi
hi
sal naad teneg yumnaasa
их дээд сургуульд сурч байхдаа хичээлд суудаггүй байсан юмуу, өндөр боловсролтой гайгүй хүүхнүүд өөрөөсөө дор хүн сонгодоггүй л байхгүй юу. эр хүн ч өөрөөсөө өндөр боловсорлтой хүүхэнтэй барагтай бол суудаггүй дээ, танай нөхөр цайрцан юм бишүү? тэгээд энэ бүх байдал гэнэт үүсээгүй боловуу гэж бодож байна, хүүхэд гаргахаас чинь өмнө ч ийм л байсан байлгүй дээ, тэгсээр байтал хүүхдийг нь хүртэл гаргаж байдаг. хувь заяагаа холбох учир байсан л байж дээ. хэцүү л юм байна. ээж аав чинь юу гэдэг юм бэ, гэрийнхэнтэйгээ сайн зөвлөөрэй. өөрөө хожим харамсахааргүй л шийдээрэй.
iim saihan hvn yagaad iim huldvv ymtai taarchdag bn daa odoo zasna gj yu bhav dee ymar hvvhed bish tanid hairgv blood l taniig ogtoos hvndlehgv bn shvv dee taniig salna ghd naadah chini uilaad guigaad irne dee ta tgee uyraad butsaad ochiv doo ta setgelee chamgalaad salsan n deer taniig baysgah hvv chini bn shvv dee naad hvn chini hvvd chini ch muu vlger duurialal blno
geriinhen n hvrtel laitana bh shvv ta teseerei ghdee tanid itgejiina uu ta ih tevcheertei hvn bn ta salj chadnaa
33tai hunii nuhur TMC tugsuud bh ch hovor tohioldol shuu. unen bol ulaan nomond orohoor l yum bna. bas nuhur n TMC, ehner n 2 ih surguuli geheer itgemeer sonsogddoggyu ee. ee, hudlaa bh. 2iin 2 ih surguuli tugsuud gaigyu ajil hiideg huuhen iim amidral songoj bnaa gevel huuhnuudee bugdeeree ih deed bolovsroloor ch yadag yumbe. zugeer zodoldood, hereldeed l surchihsan bhad boloh yum bishuu. esvel oyutan bhdaa hicheel hiij bgaagyu yumuu, tegeed ch 2 ih surguuliin diplom barichihaad gertee hevtej bdag, ih saindaa tseverlegch hiideg huuhnuud olon bdag daa.
hi all. bi nar.mn deer yaj asuult oruulah be. help me
2006 onoos amidral ni yaj uurchlugsun bol? Ene huuhen nuhriiguu uurtuu taaruulahiig hicheegeed bna. Taarahgui bolohoor buhimdaag bgaa yum. Emertei hun alibaa yumiig uurchluh, zasan saijhuulah soniroltoi bdag. Uuneesee bolj aldaa gargadag. Ene talaar nomoos unshij bno. 2-t Erchuudiin sain duriin club 104.5 FM- deer yabagdag. Mash ur duntei shuu.
ººðèéí áîäîë ººðòºº çºâ ãýäýã ø¿¿ äýý.Òà ñàéí òóíãààí áîä õ¿í õàéðòàé õ¿íèéõýý àëäàà äóòàãäëûã õàéðòàé ãýäýã ¿ãýýðýý ë õààöàéëàí íóóãààä ÿâäàã þì áèëýý.Ç¿ãýýð ë òà òýð õ¿íä ãîìäñîí äîî õàìàã áóðóó íü íºõºðò ÷èíü áàéãàà þì øèã áîäîîä øîìäîîä áàéãààí áîëóó.Òà åð íü íºõºðòýéãýý í¿¿ð òóëæ íýýëòòýé ÿðèëöàæ ¿çñýí ¿¿.Òà íºõºðòýéãýý ÿðèõ ãýõýýð óãààñàà äóðã¿éöýíý ñîíèí þì ÿðüäûí ãýæ õýëýõ áàéõ ãýýä àéñàíäàà ÿðüäàãã¿é áàéõ òèéì¿¿.ÿìàð íýãýí áàéäëààð ÿðèëöõûã õè÷ýýãýýä ¿ç.íºõºðò ÷èíü ÷ ãýñýí òàíûã ãýõ ñýòãýë áàéñàí ÷ õºíäèé áàéãààä ñóðñàí áîëîõîîðîî ÿðüäàãã¿é ÷ þì ºèë¿¿.ººð÷ëºãääºãã¿é þì ãýæ áàéäàãã¿é õ¿íèéã çºâ òèéø íü çàëâàë áîëíî ø¿¿ äýý ñàëíà ãýæ áîäõûí îðîíä ç¿ãýýð ë ÿàæ íºõºðòýéãýý îéëãîëöäîã áîëîõ óó ÿàâàë íàìàéã õàéðëàäàã áîëîõ áîë ãýæ áîäîîä ¿ç õ¿í õ¿íèéã õàéðëàñíûõàà õèðýý𠺺𺺠õàéðûã àìòàëäàã ø¿¿ äýý òà áàéíãà ìèíèé õàéð ãýæ äóóä àëü áîëîõ öàãèéã õºãæèëòýé ñîíèðõîëòîé þìûã íü õèéæ öóã áàéãààä ¿ç àìüäðàëûã áîñãîõ õýö¿¿ íóðààõ àìàðõàí ãýäýã áàéõàà ºäèé áîëòîë àìüäàð÷èõààä ñàëíà ãýäýã ¿íýõýýð óòãàã¿é ø¿¿äýý àãóó á¿õýí ýíãèéíýýñ ø¿¿.àìæèëò
emegteichuud mini yagaad ingeed guriigeed amidraad baidag um be….yagaad yagaad.bid az jargaltai baih adilhan erhtei.tegeed ch horvood tursnii uchir utga az jargaltai amidrah gej hun bolj tursun gej boddog.bid mungu olj esvel ajil hiih gej,ed baylagaa gaihuulah gej horvood ireegui.hairlaj hairluulah gej l tusun bolovuu gej boddog.er nuhruusuu salna gej amidraliin tugsgul met bodoh yum ter tiim bish shdee.ihenh emegteicuudiin niitleg muruudul bol taniihtai adilhan.tani shig huniig oilgoh er hun zunduu oldono.hun nas nasandaa l hairtai hunteigee uchirch boldog,uuriiguu hugshirsun namaig hen toohov ene ter gej bodoh hereggui,bas huuhdee bodood gej uuriiguu shiitegj amidrah hereggui.tanii huuhed usuj tom bolood l uuriinhuu huvi tavilangaar amidrana.bitgii ingej yal edelj bgaa hun shig amidarh baildaa emegteichuudee.bolohgui baih tusam n ulam temstej amidar!!!!!!!
bi huuhedtei bolmoor bna bi yahuu’
minii amidralch mun ene shanalj ywaa busguichudt adilhan bid 2 hoylaa ajilt manai hun dargiin alba hashdag ugiin haritsanii dogoldolt tsergiin hun bdag bid 2 neg huut 8nast huugee bash iheer uruwddug minii huu yagad iim ger buliin huchirhiilel dund bh yst yum bol gej bnga boddog bi uuriguu bol bur zolios bolgoson bi ih azf hun yum shigee bi deeree 2hon aht bsan jiliin umnu eej maani hund uwcht naidwar bagat bolson zugeer bsan ah maani genet zuurdar ungursun aaw maani sn hun bsan namaig 17t bhad ungursun bi ailiin baga gants inged gerese 2laa ungurdug ahiinha 1huut eej maani bais hiiged l emnelegt bie ni muu hewtene uwcht ch gesen eej mine bga bolohoor jargalt l bn ah duu hamatan sadan bhfee olon huuhdt ailuud ih shn unur utgun goy haragddag nuhur maani gereesee 5uulaa eej aawtga bugd shn bdag hamgiin gol ni namaig yaj shanalaad ywj bgag meddegf neg l ih arhi uuj ahisan tawij bahirch charalsan amitan ger orondo taiwan bhiin aragf hamag yum ewdej suid hiigeed teged boloofee huuhendeh durt bi 2ch udaa uildel deer ni barisan nuguuh emegteig ni ch zodoj bsn ug ni bi huwi tawlintga ewlwrii ingej ywah yst yum blf gej boddog blaa suulde barag bi baij chadahf nee bolood bn namaig tarhi tolgoif zohidig zarim ued galzuurmar bn manai nz tanidag humuus chi ymar ih setgaliin tenheet yum gedeg manai hun arhichin suulde bur gjiliinha zawsar zaigaar hariulah bollo ajilaa hiij bgad l uuchihna ajilf boluul yana bur gai bolno eej aaw ni ch durf nadad nae nasnii gai taarlaa suulde arhia uugad tolind haraad yridag bollo bi aigad bn nadad setgeliin dem uguchu humuuseee bi yawal deer we salay geherr oroh oronf zasgiin brand bdag eejiinde ochoy gej bodohoor my huu duraaraa huuhduudt ni taarahf yumaa jargal irne bizde nadad gej bodohiin