Тvр зуурын жаргал зовлонд унагах нь бий…

November 19th, 2006 Оруулсан: admin | FТөрөл: Зөвхөн эрчvvдэд.

Эрчvvд өөрийн санаа зовниж буй зvйлийн талаар бусадтай тэр бvр хуваалцаж чаддаггvй. Иймд бид эрчvvлд тусгай материалууд бэлтгэдэг. Энэ удаа

Уретрит /urethra буюу шээсний суваг гэсэн грек vгнээс гаралтай vг/ -шээсний сувгийн vрэвсэл талаар багахан ойлголт өгөхөөр бэлтгэлээ. Эрэгтэй хvний шээсний суваг эмэгтэй хvнийхээс дөрөв дахин урт буюу 22-25 см урт нарийн байдаг. Энэ сувгаар бие махбодиос шээс болон vрийн шингэн гадагшилдаг. Шээсний суваг давсагнаас бэлгийн эрхтний гаднах шээсний сvв хvртэл vргэлжилсэн байна.

Эрэгтэй хvн бvрийн шээсний суваг vрэвсэж болно. Сахил хvртсэн, хvртээгvй, аравдугаар ангийн сурагч ч бай, эрдэмтэн ч бай хамаагvй. Судалгаанаас vзвэл энэ vрэвсэл халдварладаг. Юуны тvрvvнд бэлгийн хавьтлаар гонококк, хламид, трихомонад, микоплазм, уреапламз, гарднерелл гэдэг өвчин тусдаг. Шээс дамжуулах сувгийн vрэвслийн өөр бvлэг нь бэлгийн бус замаар шээс дамжуулах сувагт халдварладаг бичил биетvvд болох стрептококк, стафилококк, гэдэсний савханцар, клебсиеллийг vvсгэдэг. Гэхдээ эдгээр нь. бэлгийн замаар халдварлахгvй гэсэн баталгаа байхгvй. Жишээ нь, аналь сексийг бэлгэвчгvй, болгоомжгvй хийвэл vр дагавар дагуулах нь мэдээж. Шулуун гэдсэнд савханцар, клебсиелл нян байнга байдаг. Гэхдээ энэ сануулга юм шvv.

Ингээд нэгэн азгvй өдөр бие тавгvйрхэж хvчтэй өвдөлт өгнө. Дараа нь хорсож загатнана. Үvний сацуу бэлгийн эрхтнээс урьд гарч байгаагvй шингэн их, бага хэмжээгээр гарна. Юуны тvрvvнд хавьтагчтайгаа хамт нэг зэрэг эмчилгээ хийлгэ. Тэгэхгvй бол эрvvл болно гэж найдах хэрэггvй.

Ер нь халдвар бид нар руу байнга л дайрч байдаг. Шээс дамжуулах суваг энэ дайралтад байнга өртдөг бөгөөд микробууд арьс гэдэс, салстаар дамжин халдварладаг. Харин бэлгийн харьцааны vед бол шууд халдварлана. Гэхдээ шээс дамжуулах сувгийн vрэвсэл нь сувгийн ханын хамгаалалтын барьерууд алдагдах, биеийн эсэргvvцэл суларсан “таатай нөхцөлд” ихэвчлэн vрэвсдэг.
Жишээ нь:
• Даарч хөрөх /нэг удаа юу, олон удаа юу гэдгээс vл хамаарна/
• Эрхтнээ гэмтээх
• Хэт их ажиллаж ядрах
• Бэлгийн хэд хэдэн хавьтагчтай байх
• Согтууруулах ундаа уухдаа хатаасан, давсалсан, халуун ногоотой даруулга хэрэглэснээс шээсэнд хурц бодис орж шээс дамжуулах сувгийг цочроох нь “таатай орчныг” бvрдvvлнэ.

Гонорейный уретрит- хамгийн их тохиолддог vрэвсэл юм. Статистикийн мэдээллээр арван эрэгтэй тутмын нэг нь уг асуудалтай тулгардаг. Үлдсэн хувь нь тvvний тухай сонссон байдаг. Энэ өвчний гадна шинж тэмдэг эцэг өвгөдийн vеийнхээс өөр болсон байж болно. Тиймээс өчvvхэн төдий л тавгvй байдал илэрвэл бодоод суух хэрэггvй. Эмчид ханд.

Хоёр долоо хоногийн дараа бvх тvгшvvр арилсан мэт санагдана. Сэжигтэй шингэн гарахаа болж, улайлт арилж, ер бусын баяр баясал төрж, “Урьдын адил урагшаа!” гэсэн бодол төрөх биз. Үнэндээ халдвар шээс дамжуулах сувгаас дээшилжээ. Тэнд нян “тохь тухтай” орчныг эзлэн оршино. Тvргэн бус аажим цааш ахина. Жишээлбэл, тvрvv булчирхай хvртэл ердөө хоёр сар хангалттай. Тvрvv булчирхайн vрэвсэл болоход бэлтгэх зуур vрэвсэл архагшина.

Тест - хамгийн энгийн арга!
Эмч нар энэ аргыг хоёр шилэн аяганы арга гэдэг. Хоёр ширхэг цэвэр шилэн аяга аваад шээснийхээ эхний хэсгийг нэг шилэн аяганд, vлдсэнийг нь нөгөөд нь шээ. Үрэвсэл газар аваагvй бол эхний шилэн аяган дахь шээс өтгөн тунадастай, хоёр дахь нь тунгалаг байна. Хэрвээ хоёулаа өтгөн, булингартай бол шээс дамжуулах суваг цаад гvн хэсэгтээ vрэвсэлтэй байгаа хэрэг. Аль ч тохиолдолд урологийн буюу бөөр сувгийн эмчид ханд.

5 сэтгэгдэл үлдээсэн байна

  1. guest | 8/04/07

    Sar

  2. ОЮУН | 3/10/08

    Эхнэртэй эрчүүдэд эхнэрээс чинь илүү үйлчилгээ үзүүлж чадна Эрдэнэт РМЗ Оюун 99554340

  3. sondor | 10/05/09

    OYUNAA yaj? ýõíýðýýñ èë¿¿ ñàéíààð îéìñûã íü óãààæ, ýñâýë èë¿¿ àìòòàé õîîë õèéæ, ýñâýë ¿ð èë¿¿ îëîí õ¿¿õýä ãàðãàæ ºã÷ ¿éë÷èëíý ãýñýí ¿ã ¿¿? Ýõíýðòýé ýð÷¿¿ä ÷àìàéã õýçýý ÷ ýõíýðýýñýý èë¿¿ òàâèõã¿é òèéìýýñ ýõíýðã¿é ýð÷¿¿äèéã ñîíãî !!!!

  4. Jk | 10/11/09

    bi eregtei ene gardernerell iig tusaad buruu zov emchilgee hiilgej hiilgej jil garanii daraa emchilge hiilgeed arai gaigui bolsiin tegsen chini odoo her ni joohon ch gesen unerteed bhiin yooy haraal id gej yaaj eniig bur moson zailuulah be? helj tuslaach

  5. baagiii | 22/10/10

    tiim

Сэтгэгдэлээ үлдээх