Манай хvvхнvvд арьсаа арчлахаас биеэ анхаардаггvй…

November 19th, 2006 Оруулсан: admin | FТөрөл: Гоо сайхан.

“Венера”-гийн зочин “Гоолингоо” төвийн багш Р.Ариунтунгалаг Тураах, эрvvлжvvлэх, бялдаржуулах “Гоолингоо” төвийн багшаар ес дэх жилдээ ажиллаж байна. УБИС-ийн багш, дасгалжуулагчийн ангийг төгссөн.

- Аэробек гэж яг юу юм бэ?
- Хvний биеийг зөв төлөвшvvлэх хөдөлгөөнт гимнастик. Хөгжимтэй хослуулж хийдэг болохоор бvжгийн эвсэл, хөгжмийн мэдрэмжтэй болгоно. Аэробек бvжгээс vvссэн тvvхтэй.
- Эмэгтэй хvн бvр төгс гоё харагдахыг хvсдэг. Харин чи энэхvv хvсэл мөрөөдлөө биелvvлэхэд нь тусалдаг сайхан ажлыг сонгожээ?
- Үнэхээр тийм шvv. Манай “Гоолингоо” төв тураах, эрvvлжих, галбираа засах дасгалыг бvжигтэй хослуулан заадаг. Энд бvх насныхан ирнээ. Ялангуяа эрvvлжvvлэх тураах дасгалд төрсөн эмэгтэйчvvд vтрээний булчингаа чангалах, бэлхvvсээ нарийсгахаар хийнэ. Би vйлчлvvлэгчдийнхээ нас, биеийн онцлогт тохируулан дасгалаа өөрөө зохиодог.
- Ямар бvжиг заадаг вэ?
- Үйлчлvvлэгчийнхээ хvссэн монгол ардын, латин америк, бразил гээд л бvгдийг. Ээж маань УГЖ балетмейстер Бэхбат гэж хvн бий. Харин бvжгийн маань багш итали хvн.

- Бvсгvйчvvд бvгд мөрөөдлөө биелvvлж чадах уу?
- Багш, vйлчлvvлэгч хоёулаа хичээж л vр дvнгээ харна даа. Хvvхнvvд хувцас засуулах гэж байгаа юм шиг эндээсээ ингээд хасуулъя гэдэг юм. Манай нэг курс 12 хоног. Энэ хугацаанд 3-7 кг хасна. Ер нь хөдөлгөөнийг хэдэн цагт хэн яаж хийхэв гээд цогцоор нь шийдэж байж л мөрөөдлөө биелvvлнэ.
- Төрөлхийн эвсэлгvй хvн гэж байх уу?
- Байдаггvй. Хамгийн гол нь хөгжvvлэх хэрэгтэй. Манайд нэг залуу тураах дасгалаар 130-аас 110 кг болсон. Тэгээд одоо би бvжгээр туръя гээд эргээд ирсэн.

- Үнэхээр гоё болоод явдаг тэвчээртэй бvсгvй олон уу?
- Байлгvй яах вэ. Нэг бvсгvй төрж ирээд 25 кг турсан. Нvдэн дээр л хайлаад, хэдхэн хоногийн дотор vнэхээр гоё болсон. Тийм хvмvvсийг хараад бусад нь урам ордог. Манайхан хvvхнvvд дотроо бас өрсөлдөнө шvv дээ.
- Танай төвийн нууцлаг онцлог гэвэл
- Манай vйлчлvvлэгчид дасгалдаа бvр дурлачихсан. Онцлог нь гэхээр хөнгөн бие халаах энгийн дасгалыг бvжигтэй холбон эхэлдэг. Тэгээд халаад, сураад ирэхээр нь хvнд дасгалаа өгнө. Гэдэс таазны хөдөлгөөн эмэгтэйчvvдэд өндөр ач холбогдолтой. Латин, Америк, Араб бvжиг уян налархай болгодог.
- Дасгалдаа ямар хөгжим ашигладаг вэ?
- Хvмvvсийг сэргээхдээ цоглог, хөнгөн хэмнэлтэйг, тайвшруулах дасгалаа зvрх рvv орсон гоё аялгуу тавьдаг. Америкийн хөгжмийн зохиолч Ямигийн бvтээлийг бол ямар ч хvн сонсоод уярна. Гэхдээ дасгал, хөгжмөө байнга сольдог юм.
- Ажил ихтэй бvсгvйчvvдэд хандаад өдөр тутам хийж болох энгийн дасгалыг хэлээч?
- Ажлынхаа өрөөнд өдөрт өөртөө 15 минут гаргахад л хангалттай. Сандал дээр сууж байгаад гэдэс, гуяны дасгал хийж болно. Бид 10 жилийнхээ ойгоор DVD гаргасан. Үvндээ ийм дасгалуудыг оруулсан.

- Дасгалыг хэдэн цагийн vед хийвэл ашигтай вэ?
- Хvний бие маш орой буюу 16 цагт бvрэн сэрдэг. Тиймээс өглөө хvнд ачаалалтай дасгал хийх нь зvрхэнд муу нөлөөтэй. Жинхэнэ яралзсан сайхан дасгалыг 15 цагаас хойш хийх хэрэгтэй.
- Эмэгтэй хvний гоё сайхан байхын нууц нь юунд байдаг юм бэ?
- Манай хvvхнvvд арьс, vсээ янзлаад биеэ арчилж анхаардаггvй. Европ хvvхнvvд биеийн хөгжилдээ хамаг анхаарлаа тавьдаг. Бас хvvхнvvд хорчийсон туранхай байвал гоё гэж боддог. Миний бодлоор хөхтэй, өгзөгтэй нарийнхан бэлхvvстэй, хөл гарны булчин зөв хөгжилтэй байх хэрэгтэй. Үvнд л гоо сайхны нууц орших болов уу.
- Чи 25 настай гэхэд арван жилийн охин шиг харагдаж байна. Үvний нууц нь хөдөлгөөн vv?
- Баярлалаа. Би бvсгvйчvvддээ хөдөлгөөнийг хэзээ ч зогсоож болохгvй, ядаж л бассейнд яв гэж хэлдэг. Байнга дасгал хийх нь биеийн галбирт төдийгvй арьсанд маш гоё нөлөө vзvvлдэг.
- Гоо сайхандаа ямар фирмийн бvтээгдэхvvн хэрэглэдэг вэ. Хоолны дэглэм барьдаг уу?
- Хангалттай хөдөлгөөнтэй байдаг болохоор хоолны дэглэм барих шаардлагагvй. Долоо хоногт 1-2 удаа гоо сайханд орж монголынхоо бvтээгдэхvvнийг хэрэглэдэг.
- Чиний мөрөөдөл юу вэ?
- Тураах эрvvлжvvлэх аэробекийн цогцолбор төвтэй болох. Хvvхнvvд маань дасгалд орчихоод гэртээ харихааараа дэглэм алдаад хөдөлмөрөө талаар болгочихдог. Тиймээс хvмvvсээ орчноос нь таслан байрлуулж хичээллэхийг зорин ажиллаж байна.
- Чөлөөт цагаараа юу хийхэв?
- Ажлынхаа чиглэлээр өөрийгөө хөгжvvлнэ. Хөгжим аянд элдэв янзын хөдөлгөөн зохиогоод л. Ерөнхийдөө ганцаараа байх их дуртай.
-Ганцаарддаггvй юм уу. Найз залуутай юу?
-Хааяа нэг уйтгарлаж ганцаардана. Найз залуугvй.

-Тийм vv. Би чамайг найз залуутай байх гэж бодсон?
-Өмнө нь байсан.

- Хайр, дурлал гэдэг чиний бодлоор?
- Дурлал хөнгөн хийсвэр зvйл болохоороо хэсэг хугацааны дараа vнэн төрхөө харуулчихдаг. Харин хайр бол аугаа шvv.
- Дөнгөж танилцсан залуугийн юуг илvv анхаардаг вэ?
- Мэдээж эхлээд гадаад өнгө vзэмж. Надад хөгжилтэй, наргианч залуу таалагддаг. Тэгээд амьдрал аваад явах чадвартай эсэхийг харна. /Инээв/

- Ингэхэд чи юуны орд вэ? Зурхайд хэр итгэдэг вэ?
- Хонь. Энэ ордныхон гол чанар бол хувьсамтгай, дайчин, хааяа харгис хэрцгий зан гаргадаг. Сониноос Адольф Гитлер, Чингис хаантай нэг ордонд төрсөн. Зурхайд итгэдэггvй ч унших дуртай. Хvнтэй танилцангуутаа юуны орд вэ гэж асуудаг.
- Ярилцсанд баярлалаа.
Б.Отгоо

10 сэтгэгдэл үлдээсэн байна

  1. Boloroo | 12/05/09

    Goolingoo tuviin utasnii nomeriig uguuch

  2. mendee | 27/05/09

    mash ih taalgdlaaa
    tanai tuvd yvaamriiin hna bdag veee helj uguuj nariinhaaan

  3. saraa | 14/08/09

    gooliingoo turaah tuv chin 12hon udur vne ni 40 50 myanga sh de .eej ni geed bgaa ter behbat chin aashtai haritsaanii soel 00 hvn shvv de .bvdvvleg ih sonin avgai
    hviten tsarai gargachaaad ter aash ni uu ee bvvzged yostoi soliotoi.

  4. munhuu | 20/09/10

    yamar negen tonog tuhuurumj yu ch baihgui, zugeer l hooson zaaland hernee unee nemeed l ashgaa bodood baidag. Bas 16-60 nasnii humuusiig neg dor neg ijil dasgal hiihiig shaarddag, guutsej hiij chadahgui bgaa hugshchuulee Behbat, Ariuntungalag 2 ni ih doromjilnoo.

  5. muugii | 21/01/11

    goolingood bi yavj baisan yostoi hudlla yum bna lee yamarch tonog tuhuurumj baikhgui deer ni bas haritsaa muutai zavaan gazar sh dee huuhnuudee sain sudalj baij ochooroi !!!!!

  6. Маргад | 25/02/11

    Гоолингоо клубын 15 жилийн ойн баярын мэнд хүргэе. Бэхбат багш ,хүүхнүүдээ дасгалаа зөв, чанартай хийж гоё болоосой гэсэндээ л загинадаг шүү дээ.Хүнээс сайн юмыг нь олж харж байгаач гэж зөвлөе.

  7. билгээ | 30/03/11

    к

  8. нараа | 4/04/11

    Хаана байдаг газар вэ үнэ нь хэд юм бол, бүжгийн хөдөлгөөн эвсэлтэй болох гэсэн юм

  9. bolor | 21/04/11

    goolingoo tuv ni tiim ch saihan surgaltiin tuv bisheee bi yavj bgsn yum aa 3sar yavad 2kg tursan ta nart sain sudlaj baijij yvaarai gej helmeer baaa nasand ni tohirsan dasgal hudulguun hiideggui yum shuu zarimdaa bol dasgal hudulguun hiih bolomjgui ih huntei baidag yumaa jijig zaland olon huntei ur dun bagatai gedgiig helmeer baina. ta buhen amjilt husii songoltoo zuv hiigerei

  10. Bachka | 17/07/11

    uguee deer bichsn humuus buruu bodoj bna… Ta nar uursduu dutuu sudalsan yum bishuu..dasgal bolgon uur uuriin gsn ontslogtoi, turj galbirjahad ih dohom shd… Tegleech nas nasaaraa tsagaa taaruulaad yawj bno shd… Ugaasaa ugluu 10s11iin hoorond 4s5iin hoorond 7s8iin hoorond ntr gd tsag bga songood groupeeree bagshtaigaa yarij bgad yawj bno shd… Bi hedii 1 sar l yawsn ch nadad ih taalagdsn shuu humuusee…eruul chiireg sauhan biy galbirtai bolhiig huswel ehleed goolingoog zoriod uzeerei.. ta buhend taalagdnaa…

Сэтгэгдэлээ үлдээх