Хөл, хөлийн ул /камасутра/
October 23rd, 2006 Оруулсан: admin | FТөрөл: Байрлал.
Бvсгvйчvvдийн алхаа гишгээ эрчvvдийнхээс хавьгvй ялгаатай. Тэд явахдаа өгзөг, гуяа хөдөлгөж явах бөгөөд алхааны нь хэмжээ эрчvvдийнхээс богино байдаг. Энэ нь бvсгvй хvний аарцаг
яс эрчvvдийнхээс өргөн байдагтай холбоотой. Тэдний явдлын гоё сайхан нь нарийн банзал, өндөр өсгийгөөр улам тодорч байдаг.
Өндөр өсгийн дээр биеийн тэнцвэрээ хадгалахын тулд бvсгvйчvvд хөлний шилбэнийхээ булчинг сайн ажиллуулах хэрэгтэй болдог нь тэдний хөл, алхааг улам сайхан харагдуулдаг. Тvvгээр зогсолгvй тэгш, аятай алхахын тулд өгзөг, цээж, хөлнийхөө шугамыг тодруулан нуруугаа яльгvй хотойлгодог. Өндөр өсгий биенд нь S хэлбэр оруулах бөгөөд тэнцвэргvй, өөртөө итгэлгvй мэт сэтгэгдэл төрvvлдэг.
Феодалын засаглалт Хятад оронд МЭ 11-р зуунаас 1902 он хvртэл бvсгvй хvний биеэ хамгаалах чадваргvй байдал, сул дорой зан нь бvр дээд зэрэгтээ хvрсэн байжээ. Учир нь дээдсийн хvрээлэнгийнхэн охид бvсгvйчvvдийнхээ хөлийн улыг тусгайлан боодог аймшигтай заншилтай байсан байна. Охин хvvхдийг 5 настайд нь ширvvн даавуугаар хөлийн улыг нь хумбайлган сайтар ороон бооно. Энэ боолтыг тухайн хvvхдийн өсөлт бvрмөсөн зогссон хойно л тайлах бөгөөд тvvнээс өмнө нэг ч удаа тайлдаггvй гэнэ.
Ингэж боосноор бvсгvйн хөл нь том эрхий хуруутай атгасан гар мэт хэлбэртэй болон тогтох бөгөөд vvнийг “бадамлянхуйн тавхай” хэмээн өргөмжлөн нэрлэдэг байсан гэнэ. Ийм хөл нь тухайн бvсгvйн өндөр дээд язгуур гарлыг илтгэх бөгөөд ийм бvсгvйчvvд ямар ч ажил хийх боломжгvй бөгөөд бvр хvнээр тvшvvлэлгvй босч, явж ч чаддаггvй байжээ. Харин тэднийг нөхөрт гарсан хойноо эр нөхрөө таалан цэнгvvлэх хачирхалтай эрдэмд сургадаг байсан нь хумбагар болсон хөлөөрөө эр нөхрийнхөө бэлэг эрхтэнд нэг ёсны “гар хангалга” хийж өгөх явдал гэнэ.
Хөлөө арчлах нь
Эртний Энэтхэгт хөлийн ул, тавхай нь хvний биеийн эротик хэсгvvдийн нэгэнд тооцогддог байжээ. Эртний Энэтхэгийн дvрслэх урлаг, гар урлалын олон дурсгал дээр хэд хэдэн бvсгvй юм уу хатадтайгаа нэгэн зэрэг секс хийхдээ хэн нэгний нь хэлvvг хөлөөрөө өдөөж байгаа хааны зураг дvрслэгдсэн байдаг. Энэтхэг бvсгvйчvvд хөлийн ул, шилбэ, хөлийн хумсаа хнагаар /улаан хvрэн өнгийн будагч бодис/ будаж хөлөндөө хурц тод өнгийн шигтгээтэй юм уу санжигнаж унжсан чимэглэл бvхий алт, мөнгөн бугуйвч зvvдэг байв.
Хөлийн ул, тавхайг илж таалах нь хос хоёрт хэн хэнд тааламжтай, сэтгэл санаанд эерэгээр нөлөөлдөг. Тиймээс таныг ямар ч загваргvй болгон харагдуулах элдэв муу гутал өмсөхөөс зайлсхийж таны амьдралын аз жаргал, өөдрөг сэтгэлийг илэрхийлэн гаргахуйц гутал сонгон өмсөхийг хичээгээрэй. Өөрийнхөө болон хайртынхаа хөлийг “эрхлvvлж” оройд халуун бvлээн устай саванд хөлөө дvрж сайхан vнэртэй тосоор арчиж байвал сэтгэл санаа өөдрөг болж бие чинь хvртэл сэргэнэ.
Хөл угаах гэдэг бол өдөржингөө амьдралын муу энерги дундуур, эвгvй, хэцvv зам бvрийг туулж зовсон ядралаас нь салгаж буйн билэг тэмдэг, уучлан өршөөж хvлээн авч буйн илэрхийлэл ажээ. Хөлөө халуун бvлээн усанд дvрэнгээ эвэр арилгагчаар сайтар vрж vхжиж хатуурсан арьсыг нь гуужуулж байвал хөл чинь ямарт зөөлөн сайхан арьстай болно. Өвсөн дээгvvр хөл нvцгэн явж газар, шороотой өөрийгөө холбоотой байлгаж сурах нь эрvvл мэндэд нэн тустай. Газар гишгэхдээ шууд бvтэн улаараа биш, эхлээд хөлийнхөө хуруу, өлмийгөөрөө гишгэж сурах хэрэгтэй. Шууд бvтэн улаараа газар гишгэх нь мэдрэлд муугаар нөлөөлдөг байна. Энэ хөнгөхөн, энгийн vйлдэл нь таны шилбэний булчинг чангалж сайхан харагдуулдаг.
Хөлийнхөө төгс сайхан биш гэдгийг нь уучлан өршөөх хэрэгтэй. Хөлний гоо сайхан гэдэг хэлбэр хэмжээндээ биш, харин хэрхэн хөдөлж, ажиллаж байна гэдэгт л байдаг. Хөлийн булчинг чангаруулж чийрэгжvvлэх хамгийн vр дvнтэй дасгалын тоонд дугуйн болон усан спорт, бvжиг орно.
Зураг 1
Энэ зурагт Шива бурхны хувьд байж болшгvй эелдэг ялдам зан гаргаж хайртай бvсгvйнхөө хөлийг тансаг vнэрт тосоор арчиж өгч байна. Бvсгvйн зарц нар нь эзэгтэйнхээ хувцсыг өмсгөж өгөхөөр хvлээн зогсоо нь энэ ажээ.
Зураг 2
Хөлийн ул, тавхайн иллэг нь хvний ядаргааг тайлж эрч хvч нэмэгдvvлдэг. Хэн ч өөрийнхөө хөлөнд иллэг хийж болох бөгөөд ингэхдээ бvлээтгэсэн тосоор хөлөө арчиж хуруу нэг бvрийг нь төдийгvй хөлийнхөө бvх судас шөрмөсийг сэргээн нэг нэгээр нь илж өгөх хэрэгтэй.





bi hairiinhaa holond durtai. Eldew sonin talaar bish l de