Таргалалттай тэмцэх бэлдмэл бий болжээ

October 23rd, 2006 Оруулсан: admin | FТөрөл: 90х60х90.

Тураах шинэ бэлдмэл бий болгоход тулж очоод байна гэж японы эрдэмтэд нотолж байна. Японы эмийн “Yamanouti” компани, Кэйо их сургуулийн ажилтнууд их калоритэй хоол идсэн ч хvнд жингээ нэмэх бололцоо олгодоггvй, урьд нь vл мэдэгдэж байсан

уургийг нээснээ мэдэгдлээ. “AGF” гэж нэрлэсэн тэрхvv бодисыг бvх мөлхөгчид бөөрнөөсөө янз бvрийн хэмжээтэй ялгаруулдаг байна.
Эрдэмтэд хоёр жилийн турш хулгана дээр туршилт явуулж vр дvнг нь олон улсын шинжлэх ухааны “Nature Medicine” сэтгvvлд нийтлvvлжээ. Геннийн инженерийн шинжлэх ухааны сvvлийн vеийн ололтуудыг ашиглаж бөөр нь “AGF” бодис ялгаруулддаггvй мэрэгч амьтад, тэрчилэн бөөр нь жирийн хулганаас хоёр дахин илvv “AGF” гарган ялгаруулдаг хулгана гарган авчээ. Эхний бvлгийн мэрэгчдийг гурван сарын турш их калоритэй цагаан хоол ундаар тэжээхэд жирийн мэрэгчдийн жин 30 грамм нэмэгддэг атал 50 граммаар таргалсан ч чихрийн шижин өвчин туссан байв. Гэтэл бусад хулганууд нь 8 грамм жин нэмэгдсэн ч эрvvл саруул хэвээр байлаа. “AGF” бодис жирийн хэмжээнд байгаа мэрэгчдийг их калоритэй хоол ундаар тэжээхэд 24 граммаар жин нь нэмэгдсэн ч чихрийн шижин өвчний шинж тэмдгvvд илэрч эхлэсэн байна.

Эрдэмтдийн vзэж байгаагаар, “AGF” бодисын vндсэн дээр бэлтгэсэн бэлдмэл нь хvний биеийн бодисын солилцоог зохицуулахад тус vзvvлж таргалалт, чихрийн шижин өвчнийг урьдчилан сэргийлж чадах ажээ. Уг бэлдмэлийг хvний биед хэрхэн шингээх асуудал одоо хамгийн чухал болоод байна. Тэрчилэн турахыг хvсэж энэхvv бэлдмэлийг сайн дураар хэрэглэх зоригтнууд хэрэгтэй байна.

Эрдэмтэд хулгана дээр туршилт хийж байгаад хvн төрөлхтөнийг зовоож байгаа хөгшрөлтийг удаашруулах аргыг мөн олж тогтоогоод байна. АНУ-ын Миннесота муж улсын “Майо” клиникийн эмнэлэгт судлаачид хvний бие хугацаанаасаа өмнө хөгшрөхийг урьдчилан сэргийлж чадах генийг гарган авч чаджээ. “BubR1” гэж нэрлэсэн тэр ген нь хөгшрөлтийн явцыг удаашруулдаг протеин хэмээх бодисыг ялгаруулдаг. “BubR1” генийн хэмжээ багатай хулганын амьдрах хугацаа нь жирийн хэмжээтэй ген агуулж байгаа мэрэгчидээс тав дахин бага байдаг ажээ.

Энэхvv нээлтийн vр дvнд бие бялдар хөгшрөх явдалтай тэмцэхэд нь хvмvvст туслалцаа vзvvлэх боломж бvрдэж байна гэж доктор Жен ван Дорсений удирдлага дор судалгаа явуулж байгаа эрдэмтэн судлаачид vзэж байна.
Английн эмэгтэйчvvд удахгvй эрчvvдээсээ дутахгvй баян чинээлэг болцгоон

Будант Альбионы бvсгvйчvvд мөдхөн эрэгтэйчvvдээсээ давуу баян болцгоох нь. 2025 он гэхэд эмэгтэйчvvд Англи улсын бэлэн мөнгө, эд хөрөнгөний 60 гаруй хувийг эзэмших болно гэж Лондон хотын Эдийн засаг, бизнесийн судалгааны төв судлаачид нотолж байна.

Эмэгтэй хvн нэг бол чинээлэг хvнтэй суух, нэг бол их өв хөрөнгө өвлөн авч л баян хатагтай болдог тvvхэн уламжлалтай байлаа. Энэхvv тvvхэн хандлагад одоо эрс өөрчлөлт гарч английн эмэгтэйчvvд бие даан “мөнгө хийх” чадвартай болохоо баталж мөдхөн эрчvvдийг хөрөнгө чинээгээрээ давж гарах нь тодорхой болоод байна.

Охид, бvсгvйчvvд коллеж, их сургуульд эрэгтэй оюутнуудаас илvv сайн суралцдаг, тvvнээс гадна эмэгтэйчvvд эрчvvдээс илvv урт насладаг.
ВЕНЕРА сонин

Сэтгэгдэлээ үлдээх