Сэтгэл санаагаа засч бие бялдраа тордох нь

October 23rd, 2006 Оруулсан: admin | FТөрөл: Гоёл.

Орчин vеийн ажил хэрэгч бvсгvйд өөртөө цаг гаргах хэцvv байдаг. Иймд цаг зав багатай бvсгvйчvvдэд сэтгэл санаагаа ямагт тайван байлгаж гадаад vзэмжээ цэвэр цэмцгэр хадгалж байх энгийн мөртөө найдвартай хэд хэдэн зөвлөмжийг өгч байна.

1. Үнэрээр бие эмчлэхvй
Лаванда, хамба шарилжны vнэрт хvн амархан тайвширдаг, гэхдээ аль болох тvргэн тайвшрахын тулд усанд хоёр дусал тос нэмж агаар чийгшvvлэгч цацахад Таны байгаа тасалгаа тансаг vнэрээр дvvрнэ. Гэхдээ энэ арга дэндvv амархан санагдвал өглөө бvр жимсний vнэртэй хөөстэй усанд орж байвал зохилтой. Тэгвэл сэтгэл санаа улам сэргэж бvхэл өдрийн турш сэргэлэн цовоо байх болно.
2. “Сайхан байх дурмийг” байнга баримталж бай.
Хичнээн их ядарсан, хичнээн их ажилтай байсан ч өдөр бvр чийгшvvлэгч болон нарнаас хамгаалалтын хэрэгсэл хэрэглэж арьсаа тогтмол цэвэрлэж бай. Орныхоо дэргэд оо энгэсэгний цэвэрлэгч тавьж хөнжлөөсөө босомооргvй ядарсан байсан ч арьсаа цэвэрлэж байх нь зvйтэй.
3. Гартаа иллэг хийж сур.
Гартаа тvргэн иллэг хийж чухал цэгvvдэд дарж биеийнхээ ажиллах чадварыг сэргээдэг арга байдаг. Нэг гарынхаа том хуруугаараа нөгөө гарынхаа том болон чигчий хуруунуудын хооронд хоёр минут чанга дарж энэ зуур амьсгаагаа гvнзгий авч гаргана.
4. Халуун цай дандаа ууж бай.
Xалуун цай, кофе удаан шимж уухад бие сэтгэл өөрийн эрхгvй тайвширна. Сэтгэл санааны хямралд орсон хvн антиоксидант агуулсан ногоо цайгаар хандалсан халуун цай уувал дорхноо сэтгэл нь уужирна.
5. Биеийн хөдөлмөр хийж бай.
Биеийн хөдөлмөр хийхэд “таашаалын гормон” болох эндорфин, серотонин улам их ялгардаг байна. Биеийн хөдөлмөр хийсний дараа хvн сэтгэл зvйн хувьд тайвшран амарч хацар нь улаа бутарч нvд нь золбоолог гялалздаг.
6. Өглөө бvр гэр орноо янзалж бай.
Өглөө бvр ажилдаа явахын өмнө хичнээн яарч ч байсан ч ор хөнжлөө хураах зэргээр гэр орноо цэвэрлэж янзалж бай. Тэгвэл орой ажлаасаа тараад гэртээ ирээд цэвэр цэмцгэр, эмх цэгцтэй байдлыг хараад сэтгэл санаа хvссэн хvсээгvй тайвширдаг.
7. Халуун усанд байнга орж бай.
Ажлаа тарж ирээд бvлээн усанд орж нvдээ анин хэвтэхэд ядарч агшсан булчингууд суларч цусны судасны хана тэлж цусны эргэлт сайжирч даралт буурч хамгийн гол нь булчингийн эд эсийн хvчилтөрөгчийн хангамж сайжирна.
8. Аятайхан зvйлийг ашигтай зvйлтэй хослуул.
Гоо сайхны газарт очихдоо ганцаараа биш найз бvсгvйтэй явбал илvv сайхан байдаг. Хамаатан садан болон дотнын нөхөдтэйгээ байнга уулзаж учирч байхад эмэгтэй хvний бие дэх таашаалыг улам бадраагч гормонуудын ялгаралт улам нэмэгддэг болохыг сэтгэл зvйчид туршилтаар нотолжээ.

6 сэтгэгдэл үлдээсэн байна

  1. guest | 25/07/07

    сайхйан зөвлөгөө байна баярллаа

  2. guest | 28/07/07

    ta buhend bayarlalaa. nice blaa. ok

  3. Anonymous | 7/08/08

    tanai hamt olond bayrlalaa

  4. urnaa | 23/12/08

    saihan zovlogoo b.na

  5. Баяраа | 9/02/09

    Та бүхэнд баярлалаа. Сайхан зөвлөгөө байна. Заримыг нь дагаж мөрддөг зүйлс байна.

  6. m | 15/07/09

    hehe, ger horoolold bdag humuus yah vee, moroodoldoo bannaa zuudleed l hevteh uu

Сэтгэгдэлээ үлдээх