Яавал шартахгvй бол?
August 9th, 2006 Оруулсан: admin | FТөрөл: Зоогийн ширээнд.
Шарталт гэж эрчvvд биднийг айлгадаг нэг юм байдаг даа? Энэ нь зөвхөн монголчууд бидэнд юм уу ах нар “оросуудад” байдаг юм биш. Бvх дэлхий, улс орны эрчvvд л энэ зовлонг эдэлдэг. Шарталтыг янз янзаар нэрлэдэг дээ?
Эсгий гутал залгисан юм шиг, дотор долоон зараа зулзгануудтай орчихлоо ч гэх шиг.Үvнийг францчууд “модон нvдvvрээр нvдvvлэх”, германчууд “дотор муур орилох”, норвегууд “тархин дотор мужаан мод нvдээд” харин италичууд “эвдэрхий багаж энд тэнд хяхтнаад” гэж нэрлэдэг гэнэ. Хөөрхий сербvvд бvр юу гэсэн утгатайг нь бvv мэд “мамурлюк” боллоо гэдэг ажээ. Яалаа гээд эдгээр тодорхойлолтууд дотор олигтой юм нэг ч байхгvй байгаа биз? Болж өгвөл ийм юм бvv тохиолдоосой гэж залбираад бvр яалтгvй болчихвол тэмцэх сайн арга мэддэг байх хэрэгтэй.
1. Хаашаа ч зугтах газаргvй “халуурах” нь нэгэнт тодорхой болбол яг суугаад ууж эхлэхээсээ 2-3 цагийн өмнө бэлтгэл болгоод 50 гр цэвэр архи уучихаарай. Зөвхөн цэвэр цагааныг, 50-хан гр. Илvv болон өөр юм байж болохгvй. Энэ нь их шартахаас хамгаалдаг эцсийн арга юм шvv.
2. Нэг л төрлийн ундааг дагнах хэрэгтэйг бид эрхбиш мэднэ. Нэг орой нэг л төрлийн хатуу ундаа хэрэглэх нь харьцангуй бага шартуулдаг. Зарим хvмvvс “бага градустайгаас нь өндөр лvv нь явуулах” байдлаар хольж болно гэдэг. Энэ тийм ч бодитой зvйл биш. Шарталтын хэмжээ биед орсон спиртийн ундааны нийт хэмжээнээс л хамаардаг болохоос эхлээд алийг нь, дараа нь алийг нь уухаас болохгvй.
3. Хоосон ходоодон дээр хэзээ ч битгий уу. Энийг ч бид мэднэ. Тиймээс заавал юм ид. Тэр тусмаа өөх тос ихтэй хоол согтолтыг бууруулдаг. Харин хvчиллэг, шvлтлэг зууш, төмс ийм нөлөө vзvvлдэггvй.
4. Хэрвээ та тамхи татдаг бол уунгаа таталтаа хэтрvvлэхгvй байхыг хичээгээрэй.
5. Ширээний ард хадаатай юм шиг бvv суу. Болж өгвөл босч яв. Цэвэр агаарт ойр ойрхон гарах бололцоотой байвал бvр сайн.
6. Унтахынхаа өмнө С аминдэм их агуулсан бvтээгдхvvн идэх юм уу, нимбэг, амтат жvрж, vхрийн нvдний цэвэр шvvс, эсвэл 2-3 ширхэг аскорбины хvчил идээрэй.
7. Идэвхжvvлсэн нvvрс хэрэглэ. Эхний хундагыг тогтоохын өмнө 2-4 ширхгийг уугаад дараа нь цаг тутам 2 ширхгийг уугаарай. Өөр чинь яг хэд хэрэгтэйг биеийнхээ жинд харьцуулж буюу 10 кг тутамд 1 ширхэг байхаар бодно. Хэрвээ ходоод, гэдэс, элэг цөс эрvvл бол аспиринаар аргалж бас болох юм.
8. Унтахын өмнө өрөөндөө цэвэр агаар сайн оруулаарай. Унтахдаа дэргэдээ хийжvvлээгvй рашаан, цэвэр ус тавиад унт. Согтууруулах ундаанууд хvний биенд байх усны хэмжээг эрс багасгадаг нь согтолтын нэг шалтгаан юм. Согтууруулах ундаа хэр их ууна тэр хэрээр бие чинь хуурайшсан гэсэн vг.
9. Хэрвээ өглөө сэрэхэд толгой дотор чинь vнэхээр зараа зулзгалж матар өндөглөсөн байвал босохдоо хэт ширvvн битгий хөдлөөрэй. Зарим хашир нөхдийн хэлдэгчлэн халуун хvйтэн шvршvvрт орох, эрч хvчтэй секс хийх нь vр дvнгvй төдийгvй харин ч эрvvл мэндэд их хортой. Согтууруулах ундааны ачаар тэртэй тэргvй цочирч агшчихсан байгаа судас, зvрх чинь гэнэтийн их ачааллыг даахгvй таныг нөгөө ертөнц рvv илгээчихэж мэднэ. Тvvний оронд тайван хэвтэж сайн амраарай.
10. Нэгэнт шартаад боссон бол улаан лоолийн шvvс, дарсан ногооны хэт хvчиллэг, шорвог биш сулавтархан шvvс уугаарай. Байцааных бол бvр сайн. Энэ нь биед дутагдаж буй магни, кальци бусад эрдэс бодисыг нөхөж өгнө.
11. Тараг, тостой шөл уу. Мөн махтай цэлцэгнvvр идэх нь тустай.
Эцэст нь анхааруулж хэлэхэд “хорыг хороор нь” бvv дар! Ямар ч хэцvv байсан шараа тайлах гэж архи, пиво бусад хатуу юм битгий уу. Такихардия буюу тархи толгой лугшин өвдөж, зvрхний цохилт ихсэх байдал илэрвэл валокордин, корвалол зэрэг тайвшруулах дусаалгаас 40 дуслыг аяга бvлээн усанд найруулаад уугаарай. Уух vедээ илчлэг ихтэй хоол их идэх нь шарталт согтолтыг багасгадаг сайн талтай ч 7 цагаас хойш идсэн махан хоол, ялангуяа vхэр, хонины мах, далайн бvтээгдхvvн, өөх ихтэй тарган загас сайн шингэдэггvй. Тиймээс болж өгвөл ногоо, жимс, жигнэсэн мах идээрэй. Ширээн дэх бvх юмнаас амсаж болно л доо. Гэхдээ бага багаар. Хэрвээ хоолоо ихдvvлэх юм уу, таньж мэдэхгvй хvнс хэрэглээд гэдэс эвгvйрхвэл шаардагдах эмнvvдийг ч өөртөө авч явахад илvvдэхгvй.
Улс улсуудад шарталтаас сэргийлдэг янз бvрийн арга байдаг гэнэ. Заримаас нь сонирхвол
- Эртний грекчvvд найрлахаар ширээнд суухаасаа өмнө яншуйгаар хийсэн малгай өмсдөг байжээ.
- Гаитийн шидтэнvvд уусан архиныхаа лонхонд 13 ширхэг дэгээ зvv хийж домнох ёстой гэдэг
- Индианы Варау омгийн бvсгvйчvvд согтуу нөхрөө яг муми шиг хавтанд хvлээд сэргэтэл нь дvvжилж орхидог
- Пуэрторикочууд шинэ нимбэгийг голоор нь хуваагаад хоёр хэсэг тус бvрээр нь хоёр сугаа сайтар арчдаг
- япончууд сакэ шингээсэн самбай vнэртдэг
- францчууд хуучны гар аргаар бэлтгэсэн сармисны ханд хэрэглэдэг. Үvний тулд франц зөөлөн талхны нэг зvсэм дээр бvтэн сармис жижиглэн хэрчиж хийгээд дээрээс нь халуун ус нэмж хэдэн минут болгоод ууна
Венера сонин Х.Тэнгэр





nadad bol heregtei l medee baina bi ch ih uudag daa hahahah amur
bi naigui shartdag yum. Ih bayarlav. Yutai ch turshij uzey.
kkkkkkkkkkkkkkkkkkk teneg yum
huiten tomatnii shuus 1 stakaniig uuhad l yalt ch ugui sergeed irj bgaam daa,daraa ni hundreed avbal bur saihan bolno,bi ooroo odor bolgon sogttotloo uudag bolohoor tomatnii shuusiig tanid sanal bolgoj bna,unen shuu
ßìàð ñàéõàí ¿íýòýé çºâëºãºº âý? Õààÿà ÷ ººðèéí ýðõã¿é óóõ ¿å ãàðäàã ø¿¿. Õýðýãæ¿¿ëæ ¿çìýýð ç¿éë îëîí áàéíà òóðøèæ ¿çíýý. Áàÿðëàëàà.