Зоогийн ширээнд суухдаа дараах зөвлөгөөг дагаарай

August 7th, 2006 Оруулсан: admin | FТөрөл: Зоогийн ширээнд.

• Эзэд ширээнд суухыг уриагvй юм уу, бvсгvйчvvдийг суугаагvй байхад ширээнд сууж болохгvй.
• Бvсгvйг ширээнд урихдаа хэзээ ч зvvн гараа өгч болохгvй. Эрчvvд ямар ч тохиолдолд бvсгvй хvнийг баруун гараараа дэмнэх ёстой байдаг.


• Хажуудаа суугаа, ялангуяа баруун талд тань байгаа бvсгvйг та таньдаг ч бай, vгvй ч бай vйлчлэх ёстой.
• Ширээнд суусан хойно хvмvvсийг танилцуулж болохгvй.
• Ширээнд хэт ойр, хэт хол суух хэрэггvй.
• Амны алчуурыг захандаа хавчуулж, эсвэл цээжин дээрээ дэлгэж болохгvй. Хамгийн тохиромжтой нь өвдгөн дээрээ дэлгэж тавих юм.

• Талхыг бvтэн зvсмээр нь хазалгvй тасалж авах хэрэгтэй.
• Цөцгийн тосыг ч мөн бvтэн зvсэм дээр биш, тасдаж авсан багахан хэсэг дээр тvрхээрэй.
• Хундагаа хэт өндөр өргөх хэрэггvй.
• Тавагтай шөлөө дуустал халбагадаж, махныхаа эцсийн хэрчмийг идэхийг шамдах хэрэггvй.

• Хоол нэмж идэх гэж тавгаа өөрөө өгөх хэрэггvй. Үйлчлэгч, зөөгч гэж байгаа шvv дээ. Ер нь болж өгвөл нэмж хоол захисны хэрэггvй.
• Хоолноосоо гарсан яс болон бусад өвдөл цөвдлийг таваг руугаа нулимах хэрэггvй. Харин сэрээгээ амандаа ойртуулаад тvvн дээрээ тавьж, дараа нь сэрээгээрээ таваг руугаа буулгах хэрэгтэй. Жимсний vр, яс зэргийг бусдад анзаарагдалгvйгээр халбаган дээрээ тавиад дараа нь таваг руугаа буулгаарай.

• Хэрвээ ойрхон зөөгч vйлчлэгч зогсож байвал хажуу дахь хvнээрээ юм авахуулж болохгvй.
• Амны цаас, халбага, сэрээ болон ширээнд тавигдсан бусад зvйлээр оролдож тоглох хэрэггvй.
• Амны цаасаар нvvрээ арчиж хэрхэвч болохгvй, харин урууландаа хvргэх төдий хэрэглэх ёстой.

• Дахин сануулахад хоол нэмvvлэх хэрэггvй.
• Тохойгоо ташаандаа нааж суугаарай.
• Хажуудаа суугаа хvнтэйгээ ярихын тулд бусад руу нуруугаа харуулах хэрэггvй.
• Хажуугийнхаа хvнийг алгасан бусадтай харилцах хэрэггvй.
• Ширээнд сууж байхдаа шvдээ цэвэрлэж, чигчийлж болохгvй.
• Сандал налан гэдийх хэрэггvй.
• Үргэлж тайван байх хэрэгтэй.
• Хутга, сэрээгээ унагаахгvй байхыг хичээ. Хэрвээ унагачихсан бол юу ч болоогvй юм шиг тайван байж шинийг авчруулаарай.

• Ямар нэг хоолыг өөрт чинь тохирдоггvй, эсвэл таалагдахгvй байна гэсэн шалтгаанаар татгалзаж болохгvй. Идмээргvй байгаа бол элдвийн шалтгаан хэлэлгvйгээр л татгалзах нь дээр.

• Бусдын гаргасан алдааг анзаарахгvй байх нь зөв. Алдаа гаргахгvйн тулд бvхний анхаарлыг татах нь ялигvй бяцхан алдаанаас ч эвгvй байдалд оруулдгийг санаарай.
• Бусад зочдыг эхнийхээ аяга цай, кофег авч амжаагvй байхад нь хоёр дахиа уухын хэрэггvй.

• Цайны халбагаа аягандаа дvрж орхиж болохгvй. Цай, кофегоо хутгачихаад дийзнийхээ тавган дээр гаргаж тавиарай.
• Хооллож дуусаад амны цаасыг эвхэлгvйгээр ширээн дээр хааш яаш орхих ёстой.
• Эмэгтэйчvvдийг ширээнээс боссоны дараа босохоо бvv мартаарай. Бvсгvйчvvдийг өрөөнөөс гарсны дараа дахин сууж, тамхи татаж болно.

• Гэрийн (хvлээн авалтын) эзэд хоолоо тvрvvлж идэж, тvрvvлж босох нь эелдэг бус. Иймээс бvх зочдоо хооллож дуусахыг хvлээх хэрэгтэй.

• Хоолны ширээний ард албан бичиг, захидал унших хэрэггvй.

4 сэтгэгдэл үлдээсэн байна

  1. guest | 27/02/08

    BAYARLALAA MEDEHED ILUUDEHGYI L ZUBULGUU BNA. ER NI MONGOLCHUUD BIDNII IHENH NI BOLOBSON HOOLLOH ESIIG OGT MEDDEGGYI ENE NI NADAD IH HARAMSALTAI SANAGDDAG. BID GADAAD RUU ALBAN TOMILOLTOOR YABAH UEDEE L ENIIG ILUU IH MEDERDEG. AHIAD GOE MEDEELEL OLONIIG TABIARAI

  2. Anun | 30/10/09

    hey. Dajgui shuu.

  3. sod | 2/05/10

    Áàÿðëàëàà. Ñàéõàí çºâëºãºº áàéíà. Òàíàéä áè÷ñýí çàõèäàë ÿàãààä íèéòëýãäýõã¿é áàéíà âý?Õ¿ëýýãýýä ë áàéíà. 2009 îíû 4 ñàðààñ õîéø íýìæ îðóóëàõã¿é áàéãàà þìóó?

  4. sod | 2/05/10

    Àäìèí-àà áàéíà óó? Õàðèó ºãºº÷ çàõèäàëäàà õàðèó àâìààð áàéíà.

Сэтгэгдэлээ үлдээх