Хvлээн авалт
August 7th, 2006 Оруулсан: admin | FТөрөл: Зоогийн ширээнд.Өсч яваа залуу бизнесмен танд, тэр бvр анзаарагддаггvй өчvvхэн юм шиг атлаа таныг бусдын өмнө жинхэнэ соёлтой, ухаалаг, ажил хэрэгч хvн болон харагдахад тань нөлөөлдөг зарим нэгэн бяцхан зvйлийн талаар товч өгvvлье.
Ингэхэд та чухам яах гэж хvлээн авалтанд очдог билээ?
Ажил хэрэгч хvмvvстэй танилцаж, цаашдын хамтын ажиллагааныхаа эх суурийг тавьж, нэрийн хуудсаа солилцох ёстой гэдгээ та сайн мэдэх биз ээ. Таны ажил хэрэгт чухал ач холбогдолтой энэ уулзалтууд vр өгөөжтэй байх эсэх нь таны хvлээн авалтан дээр биеэ яаж авч байгаагаас ихээхэн шалтгаална. Танд гэж хэлэхэд, хvнтэй танилцсан анхныхаа мөчид л бvх асуудлыг шийдэж, ярилцагчдаа хэрэгцээтэй бvх мэдээллийг хэлж, ямар нэгэн зvйлд итгvvлэхийг бvv яар. Харин тvvний оронд дэлхий ертөнцийн төдийгvй улс оронд анхаарал татаж буй сэдвээр болон, соёл урлаг гээд хvн бvхэнд сонирхолтой санагдах зvйлийн талаар ярилцаж болох юм. Хvлээн авалтан дээр уулзсан гадаадын тvншээ дуудаж авчраад “манай vнэ инээд хvрмээр хямдхан …” гээд л уйтгар төрж, залхуу хvрмээр тайлбарлаж гарна гэдэг бол дээр vеийн намын ажилтны “капитализм бол хvн хvнээ дарлан мөлжиж буй явдал,харин социализм бол… ” гэж баталж эхэлдэгтэй яг адилхан гэдгийг та санаарай.
Албан ёсны хvлээн авалтан дээр нэг хvнтэй таван минутаас удаанаар ярилцах хэрэггvй.
Одоо зарим хvлээн авалтын талаар цухас дурдъя.
а) “Хундага дарс”- Энэ хvлээн авалт нь бидний нэрлэдгээр “босоо” хvлээн авалт юм. Зочид ширээнд суудаггvй зогсоогоороо зоог барьж, өөр хоорондоо ярилцаж өнгөрөөнө. Оргилуун болон бусад төрлийн дарс, жимсний ундаа, заримдаа архи, виски өгнө. Зууш заавал байх албагvй, харин бага зэргийн нарийн боов, амттан, самар, хачиртай талх байж болно. Уригдсан хvмvvс өдөр тутмын хувцастай ирэх бөгөөд иймэрхvv хvлээн авалтыг гол төлөв өдөр дунд ганц цагаас илvvгvй хугацаанд хийдэг.
б) “Коктейль”- хэмээх хvлээн авалт нь дээрхийн адил зохион байгуулалттай явагдах бөгөөд оройн 17 цаг орчмоос эхэлж, дунджаар хоёр цаг vргэлжилдэг. Төрөл бvрийн ундаа, хvйтэн зуушийг vйлчлэгч нар зөөж vйлчлэх бөгөөд оргилуун дарс, кофе зэргийг хvлээн авалтын төгсгөлд өгнө. Зочид өдөр тутмын хувцастай ирэх бөгөөд vйл ажиллагаа босоо маягаар явагдана.
в) “Фуршет”- хэмээх хvлээн авалт нь хvйтэн зууш, гурилан бvтээгдэхvvн, жимс, спиртийн ундаа, жимсний ус, рашаан зэргийг өрж тавьсан ширээнд зочид өөрсдөө очиж бэлтгэн тавьсан зvйлээс авч идэхээр зохион байгуулагдсан байдаг. Мөн босоо хvлээн авалтын нэг төрөл бөгөөд хоёр цаг орчим vргэлжилж, төгсгөлд нь мөхөөлдөс, оргилуун дарс, кофе өгнө.
г) “Үдийн хоол” нь хvлээн авалтын хvндэтгэлийн хэлбэр юм. Голдуу оройн 19-20 цагийн хооронд явагдана. Эрэгтэйчvvд бараан өнгийн костюм, фрак, смокинг ,эмэгтэйчvvд нь гоёлын даашинз өмсөнө. Хоолны цэсэнд хvйтэн зууш, нэгдvгээр хоол ,халуун загасан болон махан хоол, амттан байх ёстой. Зочид ширээнд суун хооллоно.
Харин “буфет ” гэж нэрлэдэг vдийн хоолны хувьд бvх хоол болон хоолны хэрэглэл нь нэг том ширээн дээр тавиастай байх бөгөөд зочид босч очин өөрсдөө болон зөөгчдийн тусламжтайгаар таваглан авч тусгайлан зассан жижиг ширээнд очиж хооллоно. Уг хvлээн авалтын vед уух юмыг vйлчлэгч аягалж өгөх ёстой.
д) “Оройн хоол “ нь vдийн хоолтой зохион байгуулалтын хувьд адилхан бөгөөд гагцхvv 20 цагаас хойш явагддагаараа ялгаатай.





hi vneheer ;ajgvi zuwluguu bna
bayarlalaa.dajgyi zubulguu bn