Эзэгтэй таны гал тогоонд…
August 7th, 2006 Оруулсан: admin | FТөрөл: Зоогийн ширээнд.Гадаа зун болжээ. Хэдийгээр урин цаг сайхан ч заримдаа хэт халуунд хvнсний бvтээгдэхvvн муудаж орхидог тал бий. Ялангуяа сvvн бvтээгдэхvvн тун хурдан мууддаг. Эзэгтэй та иссэн тараг, гашилсан сvvгээ хааш нь хийхээ мэдэхгvй сандарч байгаа юм биш биз?
Асгалгvй ашиглаж болох хялбархан арга байдгийг та эрхбиш мэднэ биз дээ? Тэр бол иссэн тараг, гашилсан сvvгээр гурилан бvтээгдэхvvний зуурмагийг бэлтгэх арга юм.
1. Хэт исэж бөмбөлөг vvсээгvй ч гашуурсан таргаар сайхан амттай боов хийж болно. Үvний тулд 1 шилэн аяга тараг, 2 өндөг, цайны халбаганы тал сод, дээд гурил хэрэгтэй. Тарган дээрээ өндөг, содоо хийж жигд сайтар хутгангаа гурилаа бага багаар нэмж зөөлөн, шингэвтэр цөцгий шиг байхаар тааруулаарай. Холимгоо жигд сайн хутгаад 5 минут амраагаад, хайруулын тавгандаа 2мм орчим тос хийж халаана. Ингээд амраасан зуурмагаа халуун тосон дээрээ хийгээд хэдэн минутын дараа хөвсгөр зөөлөн боов бэлэн болно.
2. Өчигдөр авсан сvv тань харахад ээдээгvй ч гашил амт орж цай сvлж болохгvй болчихсон байна уу? Тэгвэл яаран бvv асгаарай. Харин амтлаг зөөлөн бин хийж идье л дээ. Үvний тулд танд гурил, 2 өндөг, цайны халбаганы дундуур давс, 2 шилэн аяга сvv хэрэгтэй. Өндөг, сvv, давс зэргээ хольж сайтар хутгангаа гурилаа бага багаар хийсээр шингэртэр цөцгий шиг болгоно. Хайруулын тавгандаа бага зэрэг тос хийгээд халаана. Харин хэт халуун байж болохгvй. Зуурмагаасаа хоолны халбагаар багаар /дvvрэн биш/ хутган авч хайруулын тавган дээрээ жигд асган тараана. Ингээд нимгэн, амтлаг бин бэлэн. Хэрвээ хvсвэл та бингээ зөгийн бал, жимсний чанамал, нухаш гээд янз бvрийн хачиртай идэж болно. Тэр ч байтугай хатаж арзайсан аарцыг ч сvv, элсэн чихэртэй зуураад биндээ хачир болгон хэрэглэж болно шvv дээ.
3. Зvсмэл боорцог гэж хэн хvнгvй дуртай иддэг гурилан боовыг гэртээ хийхдээ сvv, өндөг зэргийг оролцуулбал илvv амттай, зөөлөн болно. Гашилсан сvv, цөцгийг ч мөн зуурмагандаа ашиглаж болно шvv.
4. Та халуун өдөр сэнгэнэсэн хvйтэн мөхөөлдөс идэхсэн гэж бодож байна уу? Тэгвэл гэртээ мөхөөлдөс хийх хялбархан арга бий.
1 аяга / будаатай том аяга/ сvvн дээр 1 аяга элсэн чихэр, цайны халбаганы 4 ний нэг хэртэй давс хийж сайтар хутгаад халаана. Энэ хоорондоо өөр нэг саванд хагас аяга сvvнд 1 цайны халбага желатин хийж сайтар хутгана. Халаасан сvvгээ хөргөгчинд хийж нэг хонуулаад маргааш нь жижиг жижиг хэсэглээд желатинтай сvv, 1 лааз өтгөрvvлсэн сvv хольж сайтар хутгаад хөргөгчинд 2 цаг байлгасны дараа хvссэн амттанаараа чимэглэн идэж болно.




