Нvд сексийн чадавхитай холбоотой юу?
August 3rd, 2006 Оруулсан: admin | FТөрөл: Байрлал.Нvдний торлог нь хvний сексийн идэвхт байдалд сөргөөр нөлөөлдөг, буюу сексийн идэвхийг бууруулдаг мелатонин хэмээх бодисыг ялгаруулдаг. Тиймээс нvдэн дээр хэдийчинээ их гэрэл тусна тэр хэрээр мелатонины ялгарах хэмжээ багасна. Харин хэдийчинээ бага гэрэл тусна тэр хэрээр мелатонин их ялгардаг. Энэ нь сексийн чадавхид сөргөөр нөлөөлөх бөгөөд vvнээс дvгнэлт хийж vзвэл байнга хар шил зvvх нь бэлгийн сулралд шууд хvргэнэ гэж ойлгож болно.
Энэ нь ерөөсөө хар шил зvvж болохгvй гэсэн vг биш. Ямар ч юманд хэмжээ нэн чухал байдаг учраас алтан дунджийг баримталж явах ёстой юм.
Олон төрлийн нарны шилнvvдээс сексийн чадавхид хамгийн бага нөлөөлдөг ашигтай сонголт бол хамелеон шил юм. Хамелеон шил нь тусч буй гэрлээс шалтгаалан өнгө нь өөрчлөгдөн хувирч, зохицож байдаг.
Эрдэмтдийн хийсэн судалгаанаас vзвэл хамелеон шил нь сексийн чадавхийг хамгаалах төдийгvй сэтгэл санааг өргөж, тэр ч байтугай шаардлагатай бол тайвшруулж чаддаг ид шидтэй гэнэ. Сексийн идэвхийг бууруулагч мелатонин нь гэрлийн хэмжээнээс төдийгvй өнгөнөөс бас хамааралтай байдаг. Улаан өнгө мелатониныг дарангуйлан бууруулдаг учраас дур хvслийг өдөөдөг. Хөх өнгө vvний эсрэгээр хvнийг тайвшруулж сексийн дур хvслийг унтраадаг. Тиймээс өнөөдөр сэтгэл зvйч, сэтгэл засалч нар өөрийн өвчтөнvvдэд чухам ямар шинж тэмдэг илэрснээс шалтгаалан тухайн байдалд нь тохирох өнгийн шил зvvх зөвлөгөө өгдөг болжээ.
Танд ямар шил тохиромжтой вэ?
Хар, бараан шилнvvд. Сексийн чадавхи, дур хvсэл буурна. Өдөржингөө хар бараан шилтэй явбал танд орой нь секс хийх хvсэл огт төрөхгvй бөгөөд ямар нэг дурлалын адал явдал, тачаал vvсэхгvй сэтгэл тун тайвширсан байдаг.
Бууралттай шилнvvд. Найдвар байнаа. Та vдийн хэрд секс хийсэн байж магадгvй, мөн орой ч хайр дурлалын сайхан vдэш хvлээж байж болох л юм. Хайртай хvнийхээ сэтгэлийг хvлээн авах боломж байна.
Хөх, цэнхэр шилнvvд. Сексийн дур хvсэл, чадавхийг бууруулна. Гэхдээ их биш. Зөв сайн бэлтгэснээр та энэ шөнө өөрийгөө харуулж чадах бололцоотой.
Улаан, ягаан өнгийн шилнvvд. Оройн болзоондоо “байлдааны” бэлэн байдалд очихыг хvссэн хvнд яг тохирно. Орой галзуу секс хийе гэж хvсвэл өдөржин улаан шил зvvвэл танд хvслээ биелvvлэхэд чинь тусална. Илvvдэл мелатонин устаж сексийн чадавхи нэмэгдэнэ. Улаан шил зvvснээр та сексийн хувьд “босоо аварга” болно гэж бодож болно.
Хамелеон шил. Сексийн дур хvсэл, чадавхид ямар ч нөлөөгvй. Хэзээ ч хэрэглэж болно.




