Бэлгэвчийг хэрхэн зөв “өмсөх” /углах/ вэ?
July 3rd, 2006 Оруулсан: admin | FТөрөл: Жирэмслэхээс хамгаалах.
Бэлгэвчийг эрэгтэй, эмэгтэй хэн нь өмсөж, өмсгөж болно. Үнэндээ энэ нь жаахан удаан, нэлээн нямбай хөдөлмөр шаардсан ажил юм. Бэлгэвчийг бэлэг эрхтэн хөвчирсөн vед углана. Спегма буюу бэлэг эрхтэн хөвчрөх vед ялгардаг тунгалаг шингэн нь дотроо эр эс төдийгvй бэлгийн замын халдварт өвчний нянг ч агуулах чадвартай.
Тиймээс бэлгэвчийг хурьцал эхлэхээсээ өмнө хийсэн байх шаардлагатай. Уутыг нь задлахдаа бэлгэвчийг өөрийг нь гэмтээхээс болгоомжлох хэрэгтэй. Уутны нь нэг талаас задлаад нөгөө талаас нь болгоомжтой шахан гаргаж ирнэ. Хэдийгээр бэлгэвч харьцангуй бөх бат боловч хумс, гоёл чимэглэлийн зvйлсээрээ урж цоолохоос сэргийлэх нь зvйтэй юм.
Бэлгэвчийг углахдаа дотор нь агаар оруулах нь тvvнийг гэмтээж болзошгvй хvчин зvйл мөн. Тиймээс бэлгэвчээ углахаас өмнө хөхний толгой хэлбэртэй хийгддэг бэлгэвчний оройноос бvх агаарыг нь шахан гаргана. Бэлгэвчийг зөв углахын тулд эрхий долоовор хуруугаар толгойноос нь чимхээд хөвчирсөн эрхтэн дээр тавина. Ингэхдээ хатуу резинэн бvслvvр нь бэлэг эрхтний гадуур жигд бvсэлсэн байхыг анхаарна. Нэг гараараа бэлгэвчний толгойг чимхсэн хэвээрээ нөгөө гараараа тэрхvv хатуу бvслvvрээс эхлэн бэлэг эрхтний гадуур жигд доошлуулан татна.
Бэлгэвч хурьцлын туршид бэлэг эрхтнээс сугарахгvй байх ёстой. Дээшилж гулсан суларсан байвал бэлэг эрхтний толгой руу эргvvлэн татах шаардлагатай. Хэрвээ бэлгэвч бvр сугарч унавал хурьцал vргэлжлvvлэхийн тулд заавал дахин бэлгэвч хийнэ.
Үрийн шингэн гадагшилсны дараа бэлгэвчийг бэлэг эрхтнийг угт нь сайн барьж байгаад бэлэг эрхтэн бvрмөсөн сулрасны дараа болгоомжтой авна. Бэлгэвчийг сугалсны дараа бэлэг эрхтэн дээр vрийн шингэн vvнтэй хамт эр эс болон өвчний нян vлдсэн байх боломжтой тул хянамгай байх хэрэгтэй. Мөн бие, бэлэг эрхтэн хоёрыг шvргэлцvvлэхгvй байхыг бодолцох нь зvй. Бэлгэвчийг бэлэг эрхтнээс сугалсны дараа амыг нь уяад давхар өөр зvйлд боож хаях хэрэгтэй.





Xeregtei medeelel bnaa. Gxde ehleed turshij vzeh xeregtei yum bnshv