“Зальжин сандал”

June 30th, 2006 Оруулсан: admin | FТөрөл: Эрүүл мэнд.

Хvн төрөлхтөн vvссэн цагаасаа эхлээд л эмэгтэйчvvдийн жирэмслэлт, төрөлт гээд бусад олон асуудалтай тулгарсан. Эрт vед эмэгтэйчvvдийн асуудлыг зөвхөн эмэгтэйчvvд, тэр дундаа тусгай бэлтгэгдсэн эмгэд-шидтэнvvд л шийдвэрлэдэг байсан бөгөөд эрчvvдэд энэ тухай юу ч хэлдэггvй байжээ

Тийм ч учраас өнөөг хvртэл чулуун зэвсгийн болон ер нь эртний эмэгтэйчvvдийн төрөх ор, бусад хэрэгслийн тухай баримт сэлт хадгалагдаж vлдээгvй байна.

Эмэгтэйчvvдийн ариун гэгээн “сав эрхтэн” рvv шагайж vзсэн анхны хvмvvс бол эртний Египетийн тайлгач нар байжээ. Эртний Египэтэд, Изидагийн сvмд анх эмэгтэйчvvдийн дотуур vзлэг хийдэг болсон байна. Өвчтөн бvсгvйг Охин тэнгэрийн баримлын урагш сунгасан гарт тvшvvлэн суулгаад хамгийн гол лам нь тас харанхуйд тэмтэрч vзэн оношилдог байж. Мэдээж энэ нь тийм ч эвтэйхэн суудал байсангvй. Тиймээс эртний Грекийн их эмч Гиппократ бvсгvйчvvдийг зvгээр л газар хэвтvvлээд хурц гэрэлд vзэх нь зөв гэж шийдсэн байна. Тэр өөрөө ингэж vзлэгээ хийж оношилдог байв. Тvvнийг ингэж vзлэг хийх явцад олон шавь нар нь тойрон зогсч бараг зугаа болдог байсан учир эмэгтэйчvvд ихээхэн дургvйцдэг байжээ.

Харин эртний Ромын эрхэмсэг хатагтай нар яагаад ч нvцгэн газар хэвтэхгvй нь ойлгомжтой тул эмч нар нь нийтийн халуун усны газрын тусгай өрөөнд гантиг сандал дээр хэвтvvлэн vздэг болсон байна.
Дундад зууны vеийн сvм хийдvvд эмэгтэй хvний өвчнийг vл тоомсорлодгоор барахгvй эмч нарыг тэднийг vзэхийг хориглодог байв. Учир нь тэр vед зөвхөн эрчvvд л эмч болдог байжээ. Тиймээс эмэгтэй хvний биеийг vзсэн эмч нарыг асар том нvгэл vйлдсэн гэж vздэг, заримдаа шийтгэдэг байв. Энэ vед дорнын орнуудад байдал бvр ч хэцvv, эрчvvдэд эмэгтэй хvний нууц далд эрхтэн битгий хэл, нvvрийг нь харахыг хориглодог байсан байна.

Харин хожим нь эмэгтэйчvvд харьцангуй чөлөөтэй болж, гэгээрч эхлэх vед Францын ордонд эмэгтэйчvvдийн эмч гэж тусгай хvн байх нь зайлшгvй хэрэгтэй гэсэн шийдвэр гарсан байна. Учир нь угсаа залгамжлах эрхийн төлөө тэмцэл, vvнээс vvдсэн самуун явдал, дайн байлдаанаас сэргийлэхийн тулд эзэн хааны болон хааны угсааны хvмvvсийн хvvхдийн тоо, төрөлтөнд анхаарах хэрэгтэй болохыг ойлгожээ. Ингээд эмэгтэйчvvдийн эмч бий болох vед эмэгтэйчvvдийн vзлэгийн орны тухай асуудал сая гарч ирсэн байна. XVI Людовик хааны ордны механик герман гаралтай Герхард Бумм гэгч эр анх удаа эмэгтэйчvvдийн vзлэгт зориулсан тусгай ор зохион бvтээсэн нь хожим өөрийн нь нэрээр нэрлэгдэж шаггvй удаан хугацаанд ашиглагдсан байна. Техникийн томоохон дэвшилд тооцогдох энэхvv ор нь тvшлэгтэй зөөлөн сандлын маягаар хийгдсэн бөгөөд эмэгтэйчvvдийн гар, хөл, бусад эрхтэнд зориулагдсан тоо томшгvй олон уяа, туузтай байв.

Орос оронд Буммын сандал төдийлөн амжилтанд хvрсэнгvй. XVII, XVIII зууны vеийн эмч нар эмэгтэйчvvд Буммын зөөлөн дэвсгэр дээр гарах дургvй байсан тухай тэмдэглэн vлдээжээ. Тиймээс орос эмч нар харьцангуй энгийн хийцтэй, нийтээр vйлдвэрлэж болдог “хөл тогтоогчтой” сандал хэрэглэдэг байв. Одоо хvртэл нэлээн эрт байгуулагдсан зарим эмнэлгийн агуулах дотор ийм ор хадгалагдаж байдаг гэнэ. Хөл тогтоогчтой энэ орыг бvр дэлхийн нэгдvгээр дайны vед ч хэрэглэдэг байжээ.

Дэлхийн хоёрдугаар дайны vед эмэгтэйчvvдийн сөнөөгч онгоцны батальон өөрийн гэсэн “аян дайны эмэгтэйчvvдийн сандал” гэдэг өөрийн гэсэн ийм ортой байсан гэдэг. Өнгө нь хvртэл цэрэг дайчдын ногоон алаг байжээ. Эмэгтэйчvvдийн сөнөөгч онгоцны батальоны эмнэлгийн ачаа барааг германчууд олзлон авчээ. Тэгээд мөнөөхөн аян дайны зориулалтын эмэгтэйчvvдийн орыг нь яаж ч оролдоод юу гэдгийг нь ойлгоогvй байна. Тэд энэ лав оросуудын бас нэг шинэ нууц зэвсэг байх гэж бодоод чандлан харж байсан байна. Гэвч тvvнийг юу гэдгийг нь ойлгож амжаагvй байтал оросын байлдагч бvсгvйчvvд ширvvн дайралтаар германчуудыг довтлон ачаа бараагаа, эрхэм чухал сандлаа эргvvлэн авчихсан гэдэг.

Хоёрдугаар дайны дараа, цаг төр тайван болсон vед одоо эмэгтэйчvvдийн vзлэгт хэрэглэж буй орыг германы эмч Шредер-Фейт зохион бvтээсэн байна.

• Зураг 1. XVIII зуун. Франц улс. Баян хатагтай нарыг Буммын зөөлөн, эвтэйхэн, гоёмсог сандал хэвтvvлэн vзлэг хийдэг байв.

• Зураг 2. XIX зуун. Герман улс. Инженерийн зохион бvтээх сэтгэлгээний шилдэг шийдэл болсон өргөгч кресло.

• XX зууны эхэн vе. Орос орон. “хөл өргөгчтэй ор”-ны аян замын хувилбар. Энэ нь бvх хэсгээрээ салж эвхэгдэн эмчийн цvнхэнд орчихдог байсан байна.

Сэтгэгдэлээ үлдээх