Дур булаам хөх
June 30th, 2006 Оруулсан: admin | FТөрөл: Эрүүл мэнд.Бvсгvй хvний хөх гоо vзэсгэлэн, дур булаам байдлын илэрхийлэл болдог. Тvvгээр ч зогсохгvй бэлгийн хvсэл тачаалын эх, vр хvvхдээ тэжээн өсгөх гол эрхтэн билээ. Эмэгтэй хvний хөх нарийн бvтэцтэй эмзэг эрхтэн. Тvvний онцлогийг сайн мэдэж хайрлаж байх нь чухал юм.
Хөхний булчирхай дундуураа холбогч эдээр хуваагдсан 20-25 хэрчимтэй бөгөөд хэрчим бvр нь хөхний толгой дээр очиж гадагшилдаг өөрийн сvvний суваг, урсгалтай. Тэдгээр нь явсаар хөхний толгой дээр очоод цэг мэт бяцхан нvхээр сvv нь гадагш гарна. Хөхний булчирхайг дотроос нь харахад усан vзмийн баглаа мэт харагддаг.
Айх хэрэггvй
“Сарын тэмдэг ирэхийн өмнө хөх чинь өвдөж байна уу? Айх хэрэггvй дээ. Энэ бол бvгдэд л байдаг vрэвсэл” гэж хэлсэн эмэгтэйчvvдийн эмчээс та хол явах хэрэгтэй. Хөхний булчирхайн vрэвсэл, өвдөлт өгч байгаа анхны шинж тэмдгийг тоохгvй өнгөрч болохгvй. Энэ нь гэдэс мушгихтай адил шинж тэмдэг юм. Хараад суулгvй шинжилгээ хийлгэх хэрэгтэй.
Залуу эмэгтэйчvvд ЭХО-ний эмчид хандахад л хангалттай. Магадгvй эмч маммограмм буюу сvvн булчирхайн рентген шинжилгээ хийлгэхийг зөвлөж болох юм. Харин 30-аас дээш насны эмэгтэйчvvд ийм шинжилгээг заавал хийлгэх ёстой бөгөөд 40-өөс дээш насныхан жил бvр заавал хийлгэж байх ёстойг анхаар. Хэрвээ нөхөр эсвэл найз залуу чинь энхрийлж байгаад хөхөнд чинь хvрэхэд өвдөлт өгвөл хөх чинь асуудалтай болсных. Хөхний булчирхайн vрэвсэл өөрөө алга болдоггvйг анхаар. Өвдөлт газар авсаар арван жилийн дараа сvvний булчирхайн хавдар, бvр муугаар бодвол хорт хавдар vvсч болох юм.
Хөхөө тэмтэрч vзээд хатуурсан байвал айх явдалгvй шууд эмчид ханд. 200-аас 199 тохиолдолд нь хоргvй хавдар, булчирхайн vрэвсэл vvссэн байдаг. Шинжилгээний хариу муу гарсан ч эрт vед нь илрvvлбэл эмчилж болох төдийгvй урт удаан наслах ч боломжтой юм.
Өөрийгөө анхаар
Өөрийнхөө сvvнийхээ булчирхайг байнга хяна. Санасан vедээ биш, сар бvр биений юм ирснээс хойшхи арав дахь өдөр шалга. Харин биений юм vзэгдэхээ больсон бол сарын аль нэг өдрийг сонгоод сар бvрийн тэр өдрөө л өөрийгөө шалга.
Хувцсаа тайлаад гэрэл гэгээ сайтай газар толины өмнө зогс. Гараа толгойныхоо ард аваад хөхөө анхааралтай хар. Дараа нь гараа ташаандаа аваад алгаараа таашаа руугаа сайн шахаж барь. Тэгээд тохой мөрөө урагш болго. Хөхнийхөө толгойг бага зэрэг шах. Юм гарч байгаа эсэхийг анзаар.
Хөхний толгой хонхойн орж арьс vрчийж булчин дорхи шингэн ихсэж, арьс хогжруутан улайж хатуурсан /өвчингvй байсан ч гэсэн/ байх ёсгvй.
Дараа нь дээшээ хараад хэвт. Хоёр хөхөө тэмтэр, толгойноос нь эхлээд булчирхайн нэхдэс рvv болгоомжтой дар. Энэ хөдөлгөөнийг дээрээс доош, доороос дээш чиглэлд хий.
Ихэвчлэн эрчvvд эмэгтэй хvний хөх хатуурсныг ажигладаг. Ялангуяа хамтдаа усанд ороод эмэгтэй хvний савандсан хөхийг илэхэд мэдрэгддэг байна. Тиймээс эрэгтэй хvн хажууд чинь байвал шалгуул.
Хөх юунд дуртай вэ?
- Тайван байдал, гvйх vед шархадсан шувуу шиг савчихгvй байх. Өөрөөр хэлбэл хөх савчихад тvvнийг тогтоон баригч булчингууд суларч хэдхэн жилийн дараа булцгар байдлаа алдаж хий нь гарсан мэт болно.
- Хvйтэвтэр усаар шавш.
- Хөхөвч сайн чанартай, бие бариагvй, хэмжээндээ тохирсон, хатуулгагvй, поролонгvй байх ёстой. Поролон нь нэгдvгээрт, хөхийг халууцуулдаг. Хоёрдугаарт, поролон хуучрахаараа хорт хавдар vvсгэх бодис ялгаруулдаг.
- Хөвөн даавуун хөхөвч зvv. Нийлэг эдээр хийсэн бол зөвхөн алдартай vйлдвэрийн, сайн чанарынхыг нэр хvндтэй дэлгvvрээс ав. Захаас авсан нийлэг хөхөвч биеийг халууцуулж улмаар хорт хавдар vvсгэх бодис ялгаруулж болох юм.
Хөх юунд дургvй вэ?
- Шахах, цохих, даралт vvсгэхэд. Хөхний булчирхай маш эмзэг бөгөөд ямар ч хамгаалалтгvй байдаг. Хөх нь хэдийгээр өөхөн эдээс бvрэлддэг ч тэр нь хаа нэгтэй автобусанд хэн нэг нь тохойгоороо хөндөхөөс хамгаалж чаддаггvй. Дарагдсан хэсгvvд цагийн эрхээр аажим аажмаар хатуурал vvсгэсээр хавдрын эсийг буй болгож болох юм.
- Нарны шууд туяа хөхний бvтэц дэх салбархайнууд болон булчирхайлаг нэхдэсvvдэд муугаар нөлөөлж хамгийн таагvй уршгийг дагуулж болох юм.
- Хөхөвчийг 12 цагаас илvv, бvр шөнө тайлахгvй байхад хөхний эмзэг бvтцэд өөрчлөлт орно. Энэ нь мөн л хатуурал vvсгэдэг.





er ni bol hohobchiig baingaa zuuh mash muu. suuliin ued zaluu ohiduud shono untahda hohobchoo tailahgui bh ni biyend muu.
сайн байцгаана уу? nar.mn-хамт олон та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. би одоо 20 настай миний хөх ер нь бол их том л доо. бас их сул дээр нь хөхний толгой маань гараагүй. энэ бүгд надад хааяа их төвөгтэй байдаг. хөхөө чангаруулах хөхний толгойг гаргах талаар бас ямархуу хөхний даруулга зүүх талаар зөвлөгөө өгөөч.
гоё зөвөлгөө байна
bi odoo 18tai minii hoh ih jijig oiriin hd honog minii huh ogloo boshod nileen hundur bh yum ene yuniih we bi untahdaa dooshoo harj utddag enetei holbootoi yu
goy zubulguu bna.bi odoo 25 nastai.namar tursun odoo huuhdee huhuuldeggui.my huh ih unjsan bas jijig bolcon yah we/
áè 25 òàé òºðººã¿é. õºõ òîìðóóëàõ àðãà çààæ ºãºº÷
bi odoo 21 tei tegtel mini hoh ih jijig anh urgaj baigaa yum shig l bdg bi uuneesee ih sanaa zovdog nadad tuslaach yaj hohoo tomruulah ve
huuhed gargaad sain hohuulj chadaagui bolohoor tegj bgamu barag 2 jil ongorch bhad suuliin uees mash ih honduurlej ovddog bolson. ali emlegt handval zugeer ve?
bi odoo 24 nastai tegsen hernee minii huh jijighen yaj tomoruulah we zarimdaa uyiin busguichuudeesee ichih ym haaya buur naiz zaluugaasaa ichdeg. Odoo bi yah we yawal jahan ch gesen tomroh bol tuslaa ch
би 21 тэй,миний хөх жижигхэн л дээ гэхдээ барьж үзэхээр дотор нь хатуу юм байдаг,энэ юу болохыг хэлж өгч туслаач
sain baitsgaanaa bi odoo 16tai getel minii huh ueiin huuhduudiihee bowbol jijighen…. yaj tomruulah be …… yamr negen uudag vitamin gj baidag uu.. humuusee setgegdlee uldeegeerei.