Бэлгийн амьдралын өөрчлөлт

June 30th, 2006 Оруулсан: admin | FТөрөл: Цэвэршилт амьдралын шинэ vе.

Цэвэршилтийн өмнөх vед эмэгтэйчvvдийн 1/3-д бэлгийн дур сонирхол багасна. Гэвч ихэвчлэн тоохгvй өнгөрөөх явдал бий. Нөгөө талаас цэвэршсэний дараа дахин жирэмслэх асуудал vгvй тул ихэнх эмэгтэйчvvдийн бэлгийн дур сонирхол идэвхжиж эхэлдэг.

Мөн удахгvй бvр бэлгийн хавьтал хийх боломжгvй болох мэт эндvvрэлтэй холбоотой байдаг. Энэ vед vтрээ хуурайшиж, бэлэг эрхтний хучуур эд нимгэрдэг тул бэлгийн хавьталт өвдөлттэй болох, мөн өөрөө өөрийгээ дур хангах vед хvндрэлтэй болно. Арван хоёр сарын турш сарын тэмдэг ирэхгvй бол цэвэршсэн гэх тул наана нь жирэмслэх эрсдэлтэй хэвээр байна. Даавар ууж байх vед тогтмол сарын тэмдэг ирэх бөгөөд цэвэршилт мэдэгдэхгvй байж болно. Гэхдээ эмчилгээ зогссоны дараа зохих шинжилгээгээр цэвэршилтийг илрvvлж болдог.
Булчин чангалах Кегел дасгал
Үтрээний булчинг чангалах, vтрээг нарийн хэвээр байлгах, шээсийг хянах, дур тавилтаа сайжруулах Кегел дасгал гэж байдаг. Үvнийг өрнөдийн орнуудад өргөн хэрэглээд хэвшил болсон гэж болно. Хийхэд маш энгийн бөгөөд зөвхөн танаас зөв хийх, тууштай байх л шаардагдана. Доорхи маягаар өдөрт ядахдаа 5 удаа хийх хэрэгтэй:
• бага зэрэг чангаруулж 5 тоолох
• дунд зэрэг чангаруулж 5 тоолох
• хамгийн ихээр чангалаад 5 тоолох
• суллаад дахин хийх
Хэрэв та буруу хийгээд байгаа юм шиг байвал эмчдээ vзvvлж, зөвлөгөө аваарай.

One Response

  1. Hadagtai | 11/10/09

    Bayarlalaa, zovlolgoo ogch b.gaad. Tsevershilt zaluujaad b.gaa yum shig sanagddag. Ene talaar yamar sudalgaa b.dag ve?
    Asuult tavij boloh uu?

Сэтгэгдэлээ үлдээх