Дог-кутюр: энэ бол нохойны хувцасны загвар

June 26th, 2006 Оруулсан: admin | FТөрөл: Амьтан.

Хэн нэгэн таны нохойг гадаа дааран дагжин чичирч, бороонд заавал норж байх хэрэгтэй гэж хэлээгvй биз дээ. Таны нохой нилээн дэгжин хэв маяг хөөсөн бол тvvнд таарсан гоёл чимэглэл, зvvлт бvр vдэшлэгний хувцас ч өмсгөж болно. Борооны ус нэвтрэхгvй комбинзон өмсгөвөл тохиромжтой байдаг. Урт vстэй нохойнд эдвийн хуниасгvй нь зvгээр байдаг бол бага зэргийн vстэй болон нvцгэн нохойнд торгомсог материалаар хийсэн хуниастай нь илvv тохирно

Өвлийн улиралд зарим ноход маш бээрэг байдаг тул давхарласан эсвэл дотор нь салхи нэвтрvvлэхгvй зөөлөн материалаар хийсэн комбинзон тохиромжтой. Богино vстэй амьтдад хөдөлгөөн хязгаарлахгvй нэмнээ байвал зvгээр. Хэрэв таны амьтан их жижигхэн, зугаалгын vед голдуу таны гар дээр байдаг бол том захтай уртхан жилет өмсгөвөл vнэхээр дэгжин харагдана. Хотын зам давс, химийн бодис дvvрэн байдгаас савар нь гэмтэх магадлалтай тул гутал өмсгө.

Энгийн зөвлөлгөө
Нохойныхоо хувцсыг хэрхэн тохируулах вэ?
Даавуун материалтай, суулт сайтай, угааж цэвэрлэхэд тохиромжтой комбинзон худалдан аваарай. Бага vстэй болон нvцгэн амьтдад оёдол нь гадна талдаа байхаар хувцас сонгоорой. Учир нь тэдний арьс их эмзэг байдаг. Жилет салхинд салбаганаад байхааргvй, хөдөлгөөн хаасан биш байх ёстой. Хувцсанд цахилгаан, товч, уяа хадаж өгч болно. Цахилгаан тачир vстэй амьтанд зvгээр байдаг бол урт vстэйд нь товч, кноп нь илvv тохиромжтой байх жишээтэй. Зугаалахаар гарахдаа цайвар өнгийн комбинзон өмсөөд хэрэггvй. Учир нь энэ нилээн тохиромжгvй бөгөөд хурдан бохиртдог.

Төгсгөлд нь хэлэхэд хувцасласныхаа дараа амьтдаа хэрхэвч шоолж болохгvй. Учир нь тэд маш хvндээр тусгаж авдаг тул аль болохоор илvv магтаж бас танд их таалагдаж байгаагийн илэрхийлэл болгон шагнах хэрэгтэй.

2 сэтгэгдэл үлдээсэн байна

  1. Anonymous | 1/07/08

    za yahaw huurhun l yum

  2. sarnai | 4/07/10

    kkkk aasan goe zowolgoo we bayarlla ma nohoind yamrch huwtsas zohidog ghde en zowolgoog medhed ilvvdehgvi l yum bn

Сэтгэгдэлээ үлдээх