Зангиагаа зөв зангидъя

May 10th, 2006 Оруулсан: admin | FТөрөл: Гоёл.

Залуу та зангиагаа зөв зангидаж чаддаг уу? Нямбай, цэвэрхэн зангидсан зангиа хvний нvдэнд тод тусдаг тул бусад жижиг алдааг чинь анзаарахгvй өнгөрч болдог гэсэн vг. Ялангуяа сайхан бvсгvйтэй болзоод юм уу, шинэхэн ажилд орох гээд явж байгаа бол зангиа чинь чухал vvрэгтэй гэдгийг битгий мартаарай.

Сvvлийн vед америк маягийн зангидалт гэж нэрлэдэг бvдvvвтэр ороолттой зангидалтыг эрчvvд их шохоорхох болсон. Тэгвэл vvнийг яаж зангиддаг вэ?

1. Нягт эдээр хийсэн урт, өргөн зангиа сонгон ав. Өргөн vзvvр нь зvvн талд чинь байхаар зангиагаа хvзvvн дээрээ тох. Өргөн vзvvрийг нь урт, нарийн vзvvрийг нь богино vлдээнэ. Зураг дээр заасны дагуу өргөн vзvvрээр нарийн хэсгийг нь ороогоод хоёр хэсгийн огтлолцол дээр эрхий хуруугаараа дар.

2. Огтлол дээр дарсан хэвээр өргөн vзvvрийг нь баруун тийш нь татан орооно. Дараа нь эрхий хуруу чинь зангианы уяан дотор байхаар дээгvvр нь дахин нэг бvтэн орооно.

3. Зангианы өргөн хэсгийг дотор талаас нь дээш татан гаргаж ирнэ. Зангианы ороолт дотор хоёр хуруугаа хийн ороолтыг сулруулангуутаа гарсан зайгаар нь өргөн vзvvрийг хийж доош нь татна.

4. Баруун гарын хуруугаар нарийн vзvvрийг атгасан хэвээр зангилааг болгоомжтой, нямбай чангал. Ингэж чангалахдаа ил харагдах хэсгийн хоёр тал нь жигд татагдсан байна, хуниас нугалаас нь ямар болсон байна гэдгийг сайтар анхаарах хэрэгтэй гэдгийг ойлгоно биз ээ. Зангиа чинь богинохон болох учраас пиджакаа товчлохоос өөр аргагvй болох байх л даа. Ингээд та бэлэн боллоо.

Х.Тэнгэр

3 сэтгэгдэл үлдээсэн байна

  1. guest | 15/08/06

    zyrag ni haana bnaa

  2. зулаа | 6/03/09

    zurag ni haani bga we?

  3. sukh | 11/01/10

    zurag ni bwal zugeer ym bushuuu

Сэтгэгдэлээ үлдээх