Та хартай юу?
May 10th, 2006 Оруулсан: admin | FТөрөл: Сонжоо.
Хардалт гэдэг даамжрахаараа өвчин болдог гэдэг. Тvvнийг хэт даамжруулбал таны зvрх сэтгэлийг дотроос нь идсээр нэг л мэдэхэд агуу их хайр дурлал чинь аймшигт vзэн ядалт болон хувирч ч мэднэ. Та өөрийгөө хоосон хардалтанд автахгvй байж чадах нь уу гэдгээ мэдээд авахад илvvдэхгvй байх. Доорх асуултуудыг анхааралтай уншаад vнэнчээр хариулаарай.
1. Хайртыгаа утсаар ярьж байхад та:
- хэн ярьж байгааг олж мэдэхийг хичээнэ
- огт санаа зоволгvй ажлаа vргэлжлvvлнэ
- хэн ярьж байгааг шууд асууна, эсвэл нөгөө өрөөнд байдаг салаа утсаар яриаг нь чагнана.
2. Хэрвээ хэн нэг хvн хайртыг чинь хэн нэгэнтэй хоёулхнаа байхыг харсан гэвэл та:
- өөрт чинь ямар ч хамаагvй мэт vл тоомсорлоод өнгөрнө
- дараа нь эвтэйхэн vеийг тааруулаад хайртаасаа энэ тухай лавлаж асууна
- шууд л хайрт руугаа ярьж хэн, юу вэ гэдгийг нь нэгбvрчлэн шалгаана
3. Залуу /бvсгvй/ чинь хувийн тэмдэглэл хөтөлдөг ч танд vзvvлдэггvй бол:
- нууцаар тэмдэглэлийг нь уншина
- хайртынхаа хувийн эрх чөлөөгөө эдлэхэд нь саад болохгvй
- тvvнээс өдрийн тэмдэглэлээ өгч уншуулахыг шаардана
4. Хэрвээ хэн нэгэн танихгvй хvн хайртад чинь хайрцагтай чихэр өгвөл та:
- хэн vvнийг өгснийг асууна
- болж байгаа явдлыг огт анзаарахгvйгээр хамт амтархан иднэ
- хайрцагтай чихрийг тэр чигээр нь хогийн сав руу чулуудна
5. Хайртыг чинь хvн магтахад та дуртай юу?
- тvvнийг миний дэргэд өөр хvн магтахад би тэсвэрлэж чаддаггvй
- тvvнийг бусад хvн магтахад надад маш сайхан байдаг
- заримдаа ч зvгээр л дээ
6. Бvжигт наадам дээр хайрт чинь тантай нэг удаа хамт бvжиглэсэнгvй өөр хvнтэй бvжиглэлээ:
- байдаг л зvйл, энэнд нэг их анхаарал хандуулахгvй
- бvжиглэж байхдаа тvvнтэй юу ярьсныг нь сонирхож асууна
- хэдийгээр надад эвгvй байсан ч би vvнийгээ ил гаргахгvй
7. Хайрт чинь гэртээ их оройтож ирлээ. Та:
- ирэнгvvт нь хэнтэй, хаана, юу хийснийг нь асууна
- сэтгэл амарч тvvнийгээ баяр хөөртэй угтана
- бөөн шуугиан дэгдээж тvvнд vзvvлээд өгнө, маргаашнаас нь гэхэд л мөрдөж эхэлнэ
8. Олон хvн цугларсан газар та хайртыгаа эсрэг хvйсийн сайхан хvнтэй танилцуулах гарцаагvй шаардлага гарлаа. Та:
- шинэ танилд нь хайртыг маань оролдох хэрэггvй гэдгийг ойлгуулна
- зөвхөн найз маань хvссэн тохиолдолд л өөр хvнтэй танилцуулна
- хоорондоо харилцаа холбоотой гэдгээ шинэ танилд огт мэдэгдvvлэхгvй
9. Хэрвээ та хайрттайгаа хамт айлд зочлох болбол
- тvvнээс алхам ч холдолгvй оройг өнгөрөөнө
- бусад зочидтой хөгжилдөн цэнгэнэ
- тvvнийг хэнтэй ярьж, юу хийж байгааг нь оройжингоо мөрдөнө
10. Хайрт чинь шинэ хувцас юм уу өөр зvйл худалдан авах гээд танаас зөвлөгөө хvсвэл:
- өөрийн нь сонгосон хvссэнийг дэмжинэ
- бvх зvйлийг нь нарийвчлан хэлэлцэнэ
- яах вэ, ганц хоёр санаа хэлж болох л юм, гэхдээ өөрөө л мэднэ биз
Одоо оноогоо тоолъё.
а б в
1 2 1 3
2 1 2 3
3 3 1 2
4 2 1 3
5 3 1 2
6 1 2 3
7 2 1 3
8 3 2 1
9 3 1 2
10 1 3 2
10-17 оноотой бол: Зөөлөн ааш, сайхан сэтгэл, итгэмтгий зан. Хардалт гэж юу юм бэ? Та дэндvv сайхан зантай юм. “Итгэ гэхдээ шалга” гэж vг байдгийг танд сануулъя. Хамгийн энгийн болгоомжлол гэдэг зvйлийг мартсанаар та гэнэт нэг өдөр өөрийн чинь сайхан сэтгэл итгэлийг чинь ашиглан таныг хуурч байгааг олж мэдвэл тун хэцvv зvйл болно. Үvнээс болж та хvнд итгэх итгэлээ ч бvрмөсөн алдах аюул тулгарч магад. Энэ бол өөрт чинь тун хvнд тусч болох зvйл гэдгийг санахад илvvдэхгvй.
18-24 оноотой бол: Та хайртыгаа өчигдөр орой, хэнтэй, хаана юу хийж байсныг нь олж илрvvлэхийн тулд хувийн мөрдөгч хөлслөхгvй л дээ. Таны хардалтын тvвшин боломжийн хэмжээнд байна. Гэхдээ та vе vе асч байж мэдэх л юм. Тиймээс биеэ барьж, элдвийн ааш гаргахгvй байхыг бодоорой. Энэ бол таны хувьд хайрттайгаа төгөлдөр сайхан харьцаатай байх баталгаа чинь шvv.
25-30 оноо: Та Шекспирийн зохиолоос уншиж байсан уу? Та бол ердөө л амилсан Отелло юм. Та эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай хардаж уурласан vедээ аймшигтай болдог юм байна. Ингэх нь танд ашигтай гэж vv? Хэмжээ хязгаар, утга учиргvй хардалтаасаа болоод та өөрийнхөө ч, өөртэй чинь хамт байгаа хvний ч амьдралыг там болгон хувиргах нь. Ингэхэд цаадах чинь одоо тантай хамт байгаа юу?






yaag taarch bainaa ih unen bna odoo ih hardahaa bolye
miniih bas taarch bna. Hardahgui geed yahiin be? Teneg yum shig yaj tevchih yum be? Mangar l bish yum bol hardaj l taarna shde. Gehdee ilt mayglaad bval shu de