ТА АЗ ЖАРГАЛТАЙ ХVН МӨН VV?

May 10th, 2006 Оруулсан: admin | FТөрөл: Сонжоо.

Энэ асуултанд хvн бvхэн л өөр өөрийнхөөрөө хариулж чадна. Сэтгэл санааныхаа тэнцвэртэй байдлыг хадгалж, амьдралыг бvрэн дvvрэн мэдрэх чадвар нь хvний өөрийн нь дотоод байдлаас хамаардаг гэнэ. Нэрт сэтгэгч Ларошфуко “Аз жаргал аз жаргалтай хvнд ирдэг, харин зовлон гуниг зовлон гунигтай хvнд л ирдэг…” гэж хэлсэн байдаг. Тэгвэл та өөрийгөө аз жаргалтай хvн мөн vv гэдгийг мэдэхийн тулд дараахь асуултуудад хариулаад vзээрэй.

1. Та өөрийнхөө амьдралын тухай дурсахдаа
• ашиглаж чадаагvй байгаа боломжуудын тухай бодно 1
• амьдралд минь тохиолдсон олон сайн сайхан явдлын тухай бодно 2
• өнгөрснөө бодох тусам гуниг, харуусал л төрдөг 0

2. Зөвхөн гэр бvлийнхээ хvрээнд өнгөрvvлэх баяр боллоо. Энэ vед танд юу гэж бодогддог вэ?
• энэ ч миний хувьд дэндvv уйтгартай хэрэг байна аа 0
• за яах вэ, хааяа ингэж амарсан ч болохгvй нь юу байх вэ? 1
• хамгийн ойр дотны хvмvvстэй хамтдаа байх сайхан боломж гарч байгаа юм биш vv? 2

3. Таны хань бол
• хамгийн сайн хvн 2
• за даа, сэтгэлд минь хvртэл ч хол байна даа 0
• жирийн л нэгэн 1

4. Та ажилдаа дуртай юу?
• яаж дуртай байх юм бэ?, энэ чинь ердөө л ажил шvv дээ… 0
• зvгээр, болоод л байдаг юм 1
• тэгэлгvй яах вэ! 2

5. Өөртөө тохиолдсон эртний нэгэн хайр дурлалын тухай бодохдоо та
• тийм сайхан гэгээн дурсамжийг зvрх сэтгэлдээ хадгалж явах хэрэгтэй 2
• тэр бол миний амьдралд тохиолдсон хамгийн чухал хvн биш байсан юм аа 1
• би энэ тухай санах ч дургvй 0

6. Та толинд хараад юу боддог вэ?
• өөрийгөө толинд харах л юм бол өдөржингөө сэтгэл гундуу байдаг 0
• өнөөдөр би ямаршуухан байдалтай харагдаж байна даа гэж боддог 1
• өөрөө өөртөө аятайхан инээмсэглээд нvдээ ирмэдэг дээ 2

7. Найз чинь амралтаараа Кипр арал руу явлаа. Харин та бөглvv жижигхэн суурин дахь эмээгийнхээ байшинг засах болжээ.
• хөдөө, нам гvм газар амрах би дуртай шvv 2
• надад дахиад л аз таарсангvй 0
• за яах дээ, Кипр лvv дараа л явна биз 1

8. Хvvхэд тань тэмцээнд маш амжилттай оролцлоо
• мэдээж хэрэг, тэгэх гэж л бэлдэж цаг зарсан юм чинь 1
• ээ дээ, өрсөлдөгчид нь сулхан хvvхдvvд байсан байлгvй дээ 0
• миний хvv олон юманд авъяастай гэдгийг би мэдэлгvй яах вэ? 2

9. Хэрвээ танд амьдралаа цоо шинээр дахин эхлэх боломж гарвал
• яг одоогийнх шигээ амьдрах болно 2
• өмнөх алдаагаа аль болох багахан шиг давтахыг хичээнэ дээ 1
• тэгж болдогсон бол ч бvгдийг нь л өөрчилмөөр байна 0

Харин одоо оноогоо тоолоод vзээрэй.

13-18 оноо. Хэдийгээр Та аз жаргалтай байж чаддаг, амьдралд бvтээлчээр ханддаг хvн юм. Гэхдээ хувь заяа таныг бусдын адил хааяа хааяахан хатуухан шалгадаг ч та өөртөө итгэх итгэлээ алддаггvй юм байна. Vргэлжийн өөдрөг сэтгэл, амьдралд дуртай зангаараа та бусдын хувьд ихээхэн том нөмөр нөөлөг болдог, тэднийг өөртөө татах их хvчийг агуулдаг ажээ.

7-12 оноо. Аз жаргал гэдэг таны хувьд сэтгэл санааны тогтвортой байдал биш, тvр зуурын л мөч юм. Та өөрийгөө бvрэн дvvрэн аз жаргалтай гэж боддоггvй. Танд аз жаргалтай байхад чинь юу саад болоод байгааг нэг тунгааж vзээрэй. Магадгvй амжилтын хойноос хэт улайран хөөцөлдөж байгаа чинь юм уу, өөртөө хэтэрхий шvvмжлэлтэй ханддаг болохоор тэр vv, эсвэл ердөө сэтгэл санаа чинь их залхуу байна уу гэдгийг мэдэхийг хичээгээрэй.

0-6 оноо. Та өөрөө өөрийнхөө бодож байгаа шиг тийм аз жаргалгvй хvн биш юм биш vv? Хэрвээ та амьдралыг харж буй “хар шилээ” авчихаж чадвал амьдрал тань хамаагvй хөнгөн болно доо. Та өөртөө болон ойр дотныхондоо итгэж бай л даа. Хувь заяа гэдэг чинь өөрийг нь зоригтойгоор тосон ирж яваа хvнд л инээмсэглэдэг гэдэг шvv дээ…!

Сэтгэгдэлээ үлдээх