Цвейгийг эхнэр нь алсан гэж vv?
May 5th, 2006 Оруулсан: admin | FТөрөл: БЗХӨ.Австрийн алдарт зохиолч Стефан Цвейг /1881-1942/ авъяастай, баян хvн байлаа. Тэрээр 30 насандаа нэгэнт алдрын оргилд гарсан байжээ. Ийм хvнд ямар ч гай зовлон тохиодохгvй мэт. Гэвч Лотте Альтман хэмээх залуухан нарийн бичгийн дарга бvсгvйтэй гэрлэснээсээ хойш их удалгvй тэрээр уцаартай, сэтгэл санаа тогтворгvй, ямагт ямар нэг зvйлд сэтгэл зовниж явах болсныг хvмvvс ажиглажээ
. Нэгэн удаагийн өвдөлт, сэтгэл санааны хямралынхаа дараа гэр бvлийн хоёр хоёулаа нойрсуулах эм асар ихээр ууж нас нөгчжээ. За яая гэх вэ, дандаа л энд тэнд нь өвдөж, хямарч, нойргvйдэж байдаг Лотте ч дvvрч гэж бодъё. Гэтэл яахаараа цоо эрvvл мэт байдаг Цвейг ингэж амиа хорлох болов гэсэн асуулт найз нөхдийг нь ихэд зовоожээ. Гэвч тэдний гунигт vхлээс хагас зууны дараа л Цвейгийнхний гэр бvлийн нь өвчний нь тvvхийг судалсан Германы хэсэг эрдэмтэд зохиолчийн золгvй амьдралын учрыг олсон байна. Учир нь тэдний бэлгийн замын эрхтнvvд херпесийн вирусээс vvсэлтэй аймшигт яранд баригдаж энэ нь vе vе аймшигтай өвдөлт өгдөг байсан байна. Ингэж өвдөх нь амьд явахаас ч хэцvv байсан учир эхнэр, нөхөр хоёр хамтдаа хорвоог орхих шийд гаргасан нь тэр байжээ. Харамсалтaй нь тэдний амьдарч байх vед хомхойг xvндрээлгvй дардаг эм, тан, тос аль нь ч гараагvй байжээ. Өнөөгийн хэрэглэж буй эм тан тэдний өвчнийг хөнгөрvvлж /бvрэн эмчлэх эм гараагvй байгааг та мэдэх хойно!/, алдарт зохиолч илvv ихийг хийх байсан нь ойлгомжтой. Хvн төрөлхтөн ч нэгэн авъяслаг зохиолчоосоо тийм эрт хагацахгvй байсан бизээ.
Б.Нарангал





aimaar yum aa