“Цуст Мэрийн” нууц
May 5th, 2006 Оруулсан: admin | FТөрөл: БЗХӨ.Английн хатан хаан 1 Мария Теодор /Тэрээр 1515-1558 онд амьдарч байсан бөгөөд Цуст Мэри гэдэг хочтой байжээ. Тvvний дурсгалд зориулан алдарт “цуст мэри” хэмээх коктейль гарсан ажээ/ гэр бvлтэй байсан 4 жилийн хугацаандаа хvvхэдтэй болж чадсангvй. Гэхдээ тэр өөрийн нөхөр Испанын хаан Филиппэд төдийгvй улс орон, иргэддээ ч хэд хэдэн удаа жирэмсэн болсноо зарлан тунхагласан байна.
Харамсалтай нь эдгээр нь бvгд хуурамч жирэмслэлт байжээ. Ийм хvчирхэг эмэгтэйг юу ингэж худлаа хэлэхэд хvргэсэн юм болоо? Тvvний өвчнийг судалсан анагаах ухааны судлаач нар хөөрхий эмэгтэй хэнийг ч хуурч, худал хэлэхийг хvсээгvй, харин өөрөө хууртаж байжээ гэж vзсэн юм. Учир нь тэрээр хламидын гаралтай бөөрний өвчинд нэрвэгдсэн байж. Бөөрний хурц дутагдал болох бvртээ хэвлийн хөндий нь усаар дvvрч, Мария гэдсээ томрохыг жирэмсэн болсон хэмээн эндvvрч байжээ. Мария хатан хаан чухамхvv яг энэ хламидын гаралтай бэтэгнээсээ болж насан эцэслэсэн байна.




