Эмч ээ, амьд явах найдвар байна уу?

May 5th, 2006 Оруулсан: admin | FТөрөл: Жирэмслэхээс хамгаалах.

Эртний кельт vндэстэнд “чиний хамгийн их айж байгаа юм чинь заавал тохиолдоно…” гэж хэлдэг байжээ. Эрчvvдийн маань хувьд гаднаас нь харахад юунаас айхгvй зоригтой мэт боловч сэтгэл дотроо айж

явдаг асуудал бишгvй л байдаг. Энэ удаа бид эрчvvдийн жирэмслэлтээс хамгаалахад эмэгтэй хvний хэрэглэдэг ямар зvйлvvдээс яагаад айдаг тухай олж мэдэхийг хичээе.

Дааврын бэлдмэлvvд аймшигтай…
Айдас 1: дааврын бэлдмэл их хэрэглэснээр эмэгтэй хvн бэлгийн дур хvсэл нь хэт их нэмэгдээд эр хvн тvvнийг нь хангаж чадахаа больдог.
Тайлбар: Vнэн хэрэгтээ тун ховор тохиолдолд, хэрвээ дааврын бэлдмэлийг тухайн эмэгтэйд тохирохооргvй буруу бэлдмэл уулгасан бол ийм зvйл ажиглагдаж болно. Бусад vед дааврын бэлдмэл хэрэглэлээ гээд эмэгтэй хvний бэлгийн сэрэл, хvсэл урьдынхаа л хэмжээнд байна. Харин ч бие махбод нь эм, бэлдмэлтэй зохицохын тулд хэрэглэж эхэлсэн эхний сардаа бэлгийн дур хvсэл буурах явдал ажиглагддаг.

Айдас 2: Дааврын бэлдмэл уувал эмэгтэй хvн хаалгаараа багтахааргvй бvдvvрдэг.
Тайлбар: Бас л ташаа байна. Мөн тvрvvчийн хэлсний адил, чанаргvй, тохирохгvй эм бэлдмэл хэрэглэвэл асар цөөн тохолдолд ийм зvйл ажиглагдаж болно. Өнөөгийн дааврын бэлдмэлvvд харин ч бvсгvй хvний бие галбирыг засдаг болоод байгаа. Жишээ нь хөхийг хагас размер томсгодог гэх мэт.

Ерөндөг аймаар….
Айдас 1: Ерөндөг нь сексийн vеэр vтрээнээс нь vсэрч гарч ирээд намайг шархдуулчихна.
Тайлбар: Хэрвээ ерөндөг чанаргvй юм уу, буруу тавигдсан бол хөдөлж, байрлал нь өөрчлөгдөж болно. Харин vсрээд гараад ирнэ гэж байдаггvй. Гэхдээ ямар ч ерөндөгийг хvний биед шарх учруулахааргvй эдээр хийдэг. Үнэхээр тэгж шархдуулахаар аймшигтай зvйл байсан бол бvсгvй хvний биен дотор нь, тийм эмзэг нарийн газар нь хийнэ гэж vv?

Айдас 2: Ерөндөгөөс болж vтрээний хэт агшилт, өвдөлт vvсдэг.
Тайлбар: Эхний 2-3 сард, vтрээ нэгэнт дотор нь ороод ирсэн гадны биетэд дасахын тулд хэмжээ нь ихээхэн багасдаг. Ийм vед сексийг vеэр vтрээний агшилт нь илvv тод мэдрэгдэнэ гэсэн vг. Тиймээс хvмvvvс vvнийг өвчин эмгэгтэй эндvvрдэг байх. Үтрээний хэт агшилт, өвдөлт нь сэтгэл зvйн асуудлаас vvсдэг болохоос ерөндөгнөөс болж vvснэ гэж байдаггvй.

Тосон тvрхлэг, лаа аюултай…
Айдас 1: Жирэмслэлтээс хамгаалах тосон тvрхлэг, лаа мэт нь vрэвсэлт өвчин vvсгэдэг.
Тайлбар: Жирэмслэлтээс хамгаалах тосон тvрхлэг, лаа мэт нь vрэвсэлт өвчин vvсгэнэ гэж хэзээ ч байдаггvй. Харин харшил өгч болно. Энэ нь бэлэг эрхтэн нь тvvнд хvрсэн эрэгтэйд ч, мөн хэрэглэж буй эмэгтэйд ч хэнд нь ч харшил өгч болно. Гэхдээ энэ бол их ховор тохиолдол. vvнээс гарах арга зам бол жирэмслэлтээс хамгаалах өөр зvйл хэрэглэх.
Айдас 2: Жирэмслэлтээс хамгаалах тосон тvрхлэг, лаа мэт нь сексийн vеэр сорогдож бэлэг эртэн дотор ороод vргvй болгодог.
Тайлбар: Лаа, тосон тvрхлэг зэрэг нь бэлэг эрхтний дотор орох нь бий. Гэхдээ тvvгээр бvтэн дамжаад эр эс боловсрон хадгалагдаж байдаг төмсгөнд хvрнэ гэж хэзээ ч байдаггvй. Тийм учраас эрэгтэй хvний vр удмаа vлдээх чадавхид эдгээр зvйлс ямар ч нөлөөгvй.

Осолтой өдрvvд осолтой…
Айдас: Эмэгтэйчvvд осолтой өдөр биш юм чинь хамгаалахгvй байж болно гэж хэлээд хуурчихдаг.
Тайлбар: Тэр харин осолтой шvv. Хэрвээ тухайн эмэгтэйн бие махбод яг цагийн механизм шиг тодорхой ажилладаг бол ингэж хуанли мөрдөж болох л юм. Хэрвээ та эргэлзэж л байвал бэлгэвч ч юм уу, бусад нэмэлт хамгаалалт заавал хэрэглээрэй.
Х.Тэнгэр

Сэтгэгдэлээ үлдээх