“Happy birthday to you”143 настай

May 5th, 2006 Оруулсан: admin | FТөрөл: Баяр ёслол.

Дэлхий дахинаа хамгийн их тархсан, минут бvрт дуулагддаг “Happy birthday to you” дууг эгч дvv Хиллvvд зохиожээ.
Кентуки мужийн цэцэрлэгийн багш Милдред Хилл, цэцэрлэгийн эмч Патти Хилл нар уг дууг бяцхан жаалуудад зориулан зохиожээ.

Гэхдээ төрсөн өдрөө хийж байгаа хvvхдvvдэд бус өглөө бvр цэцэрлэгтээ ирдэг бяцхан хvvхдvvдэд зориулсан “Бvгдийн өглөөний мэндийг эрье” гэсэн дуу байжээ.

Милдред авхайн аяыг нь хийсэн энэ дууг тухайн vед сvмд дуулж, улмаар тэр мужийн цэцэрлэгийн хvvхдvvдийн сургалтын хөтөлбөрт албан ёсоор оруулсан гэдэг. Эгч дvv хоёр 1893 онд “Цэцэрлэгийн дууны тvvхvvд” нэртэй номондоо энэ дуугаа багтааж байсан байна. Үvнээс 31 жилийн дараа эмч Патти Хилл Колумбийн багшийн их сургуулийн цэцэрлэгийн боловсрол хариуцсан албаны дарга болжээ. Тэр vед Роберт Колемэн хэмээх нэгэн эр уг дуун дээр бадаг нэмээд /одоогийн “Happy birthday to you” дууны vг / эгч дvv хоёрын зөвшөөрөлгvйгээр хэвлvvлсэн байна.
1916 онд Милдред авхайг таалал төгссөний дараа Патти, дvv Жессикагийн хамт шvvхээр явж эхэлсэн бөгөөд Роберт Колемэнийг шvvхэд дууджээ. Мэдээж шvvхийн шийдвэрээр уг дууг тэдний гэр бvлийн өмч гэдгийг баталсан ч өчнөөн сая хvн энэ олон жилийн турш өнөөх сэргэлэн эрийн хувилбараар дуулсаар байдаг гэнэ.

Сэтгэгдэлээ үлдээх