Цэцэгчин болох уу?
May 4th, 2006 Оруулсан: admin | FТөрөл: Цэцэг.
Цэцэг тарих хамгийн энгийн аргуудыг санал болгоё.
Vvний тулд:
1. Эхлээд vржvvлэх цэцгээ сонгож мөчрийг нь 4-5 vеийн доогуур тайрч аваад усанд хийнэ. Vндэслvvлэх мөчрийн гуравны нэг нь усанд байх ёстойг санаарай. Усны хлорыг арилгахыг тулд нэг өдөр сойх бөгөөд өдөр бvр солих шаардлагатай. Гэрэлтэй, дулаан газар байсан мөчир 3-4 долоо хоногийн дараа иш нь бvдvvрч vндэс нь гардаг. Энэ vед авч шороонд суулгана.
2. Навчаар ургуулдаг цэцэг байдаг. Ийм цэцэгний боловсорч гvйцсэн навчийг тайрч аваад усанд хийж дээгvvр нь бvтээнэ. Vvнийгээ салхилуулж, ус нэмж байвал сайн ургах бөгөөд vндэс гарахаар нь шороонд суулгана.
3. Өөр нэг арга нь цэцэгний ишнээс 3-8 см урттайгаар хурц хайчаар хачилж аваад доод хэсэгт байгаа навчийг нь авч хаяна. Харин дээд хэсгийн том навчийг хагас болгон хайчлах нь уурших талбайг бага болгож байгаа хэрэг. Дараа нь ямар ч хамаагvй төмөр эсвэл пластмассан сав авч ёроолыг нь жижиг, жижиг нvхлэн чулуу буюу модны нvvрс дэвсэн чийглэг зөөлөн хөрс нэмээд vндэслvvлэх мөчрөө суулгана. Гэрэлтэй дулаан газар байлгаж, хааяа услах хэрэгтэй. Ингээд л шинэ навч гарах юм бол цэцэг ургаж эхлэхийн тэмдэг. Гэрийн нөхцөлд ургуулсан цэцэг илvv тэвчээртэй, өвдөх нь бага байдаг. Хэрэв та ургасан том цэцэг худалдан авах сонирхолтой байвал худалдагчаас яаж усалдаг, гэрт хаана тавих тохиромжтойг сайн лавлаарай. Орчин болоод эзэн нь өөрчилөгдөхөд цэцэг их эмзэг байдаг юм. Айлд аваачиж тvр тавихад хvvхэд чинь яаж уйлдаг билээ. Яг л тэрэн шиг цэцэг ч мөн орчиноо солих дургvй.





goe tsetsegiin sav heregtei bol bicheerei, esvel 99991141 ytsaar holbogdoj bolno
Udamboriig yaaj vreslvvldeg yum be?
Сайн байна уу.
Би цэцэг их сонирходог, солонгос-с захиж цэцэгний үр үрслүүлдэг хүлэрт хөрс нилээдийг авчруулсан байгаа, худалдаж авах хүсэлтэй хүн байвал 99812600 яриараа. нэг ширхэг нь 600төгрөг.
Би цэцэг тарьдаг Цэцэг маш сайхан
баярлалаа
надад маш олон төрлийн нэг наст болон олон наст орос цэцэгний үр байгаа мөн таримал гүзээлзгэний үр байгаа сонирхсон хүмүүс 99499457 дугаарт холбогдоно уу давхар зөвлөгөө өгнө.