Денкальгин
ӨВДӨЛТ НЬ НЭГ Л ТААГҮЙ ЗҮЙЛ БОЛООД, ЭСХҮЛ БОЛОХ ГЭЭД БАЙГААГ АНХААРУУЛЖ БАЙДАГ
Хэрэв таны толгой байнга өвддөг, толгой өвдөлтийн давтамж ихтэй, өвдөлт хааяа ч гэсэн маш хүчтэй өвддөг бол “Денк фарм”-ын эмч - төлөөлөгч Ж.Амарзаяатай хийсэн дараах ярилцлагыг уншаарай.
- Толгой өвдөх нь их олон өвчиний шалтгаан болдог. Энэ талаар товч тайлбарлаж өгнө үү?
- Эмч, мэргэжилтнүүд толгой өвдөх өвчний шалтгаан, эмчилгээний талаар судалсаар удаж байна. Дэлхий дээр 30 гаруй төрлийн толгой өвдөлт бүртгэгдсэн байдгаас 80 - 90 хувийг 2 төрлийнх зонхилдог байна. Үүнд:
1. Мигрень буюу толгой таллаж өвдөх
2. Булчингийн чангарал бүхий толгой өвдөлт
3. Дээрх хоёрын хавсарсан хэлбэр
Мигрень буюу толгой таллаж өвдөх: Дунджаар 4 - 72 цаг үргэлжилж, өвдөлт толгойн нэг талыг хамарна. Толгой өвдөх үед чамархайн судас зүрхний цохилтын хэмнэлээр лугшиж байгаа мэт мэдрэмж төрдөг. Заримдаа өвдөх үед дотор муухай оргиж огиулах бөөлжих шинж тэмдэг илэрч, биеийн хүчний ачаалал авах үед /шатаар өгсөх, буух, юм өргөх гэх мэт/, чанга дуу авиа, хурц гэрэл, хурц амт үнэрт өвдөлтийн эрчим нэмэгддэг. Цөөн тохиолдолд өвдөлтийн эрчим нэмэгдсээр хэвтэрт орох нь ч бий. Толгой таллаж өвдөх өвчний үед шоколад, жүрж, улаан лооль, бяслаг, бэлэн хоол зэрэгт амт оруулдаг натрийн глютамат зэрэг нь өвдөлтийг сэдрээж болзошгүй. Үүнээс гадна эцэг, эх нь толгой таллаж өвдөх өвчтэй байсан бол өвдөх магадлал нь эрс нэмэгддэг болохыг судлаачид тогтоосон байдаг.
Булчингийн чангарал бүхий толгой өвдөх: Дунджаар 30 минутаас 7 өдөр хүртэл үргэлжилж болдог. Өвдөлт толгойн 2 талыг хамарч дарж, төөнөж, базаж байгаа мэт мэдрэмж төрнө. Өвдөлтийн эрчим нь биеийн хүчний ачааллын үед, хурц гэрэл, чанга дуунд нэмэгдэхгүй, дотор муухай оргиж огиулж бөөлжүүлэхгүй.
- Толгой өвдөлт үүсгэдэг гол шалтгаан нь юу вэ?
- Толгойн өвдөлт нь тархины судасны хэвийн үйл ажиллагааны хямрал болон мэдрэлийн системийн хэт ачааллаас гэсэн хоёр шалтгаан дангаараа, эсвэл хавсарснаас үүсдэг. Ерөнхийд нь толгой өвдөлтийг анхдагч буюу хоёрдогч гэж 2 ангилж үздэг. Хоёрдогч хэлбэрийн толгой өвдөлт давамгайлан тохиолдоно. Хүмүүс ажлын ачаалал нэмэгдэхээр, даралт ихдэхээр толгой өвдөнө, тэр үед тэгж гэмтэж бэртсэнээс хойш байнга толгой өвддөг боллоо гэж ярих нь олонтаа тохиолддог. Иймд хоёрдогч хэлбэрийн толгой өвдөлт давамгайлан тохиолдоно.
Толгой өвдөхийн бодит шалтгааныг тодруулахын тулд өвдөж байгаа газар, давтамж, хүч, цаг, улирал зэрэг онцлогийг нарийн тодорхойлох хэрэгтэй байдаг. Байнга толгой өвддөг хүмүүс өөрийн гэсэн бяцхан тэмдэглэл хөтөлж ямар үед толгой өвддөг, өвдөлтийн хүч, шинж тэмдэг, яавал толгой өвдөлт намддаг болох талаар дэлгэрэнгүй бичсэнээр толгой өвдөлтийн шалтгааныг илрүүлэхэд эмчид ихээхэн тус болдог. Ингэснээр шинж тэмдгийн эмчилгээ хийгээд зогсохгүй шалтгааныг арилгах арга замаа олдог.
Толгой өвддөг хүмүүст байдаг нийтлэг дутагдал:
1. Ажил амралтын дэглэмээ зохицуулж чаддаггүй.
2. Ихэнх нь ээлжийн ажилтай буюу шөнийн физиологийн нойроо алддаг хүмүүс байдаг.
3. Өдрийн тогтсон цагийн хуваарь байдаггүй. Ядаж л өглөөнний цай, өдрийн хоол, оройн хоолоо цаг тухайд нь идэж чаддаггүй.
4. Эмчид хандалгүйгээр өөрөө дур мэдэн эмийг замбараагүй хэтрүүлэн хэрэглэдэг.
- Толгой өвдөх нь ямар нэг өвчиний цорын ганц шинэ тэмдэг байж болох уу?
- Болно л доо. 40 гаруй өвчин эмгэгийн үндсэн, зарим тохиолдолд цорын ганц шинж тэмдэг нь толгойн өвдөлт байдаг. Жишээлэхэд, толгойн байрлалаас хамаарсан үл ялиг толгой өвдөлт нь тэр бүр хүний санаа зовоогоод байдаггүй ч тархины хавдар, нүдний зарим өвчин, даралт огцом нэмэгдэх зэрэг ноцтой өвчний анхны шинж тэмдэг байх олонтаа. Бэлгийн идэвхжилийг дагалддаг толгойн өвдөлт нь судасны хэвийн үйл ажиллагаа алдагдаж эхэлсний анхны шинж тэмдэг болж өгдөг.
Цаашилбал: Хүчтэй, тархсан өвдөлттэй зэрэгцэн халуун огцом нэмэгдэж, бөөлжүүлэх нь “цахилгаан” менингитийн шинж тэмдэг тул яаралтай түргэн тусламж дуудах хэрэгтэй. Дух, эсвэл хамрын хэсгээр өвдөж, ханиах, найтаах, эсвэл тонгойход өвдөлт нь нэмэгдэж байгаа бол духны дайвар хөндий, эсвэл дээд эрүүний дайвар хөндийн үрэвсэл үүссэний шинж. Хүзүүнээс толгой чигтэй давалгаалж, заримдаа огцом хөдөлдөг, гар руу дамждаг толгойн өвчин нь хүзүүний үе хоорондын мөгөөрс гэмтэсний шинж. Архи, эсвэл нэг эм бэлдмэлийг хэтрүүлэн хэрэглэснээс үүдсэн хордлогын үед толгой өвддөг. Мөн цаг агаарын өөрчлөлт, ямар нэгэн хүчтэй үнэрийн нөлөөгөөр толгой нь өвддөг хүмүүс ч байдаг.
- Эм уугаад л толгойн өвдөлтөө намдаачихаад явдаг хүмүүс олон байдаг…
- Ингэж байгаад зүгээр болчихдог юм гээд үл хайхран суух нь тэнэг хэрэг. Өвдөлт нь нэг л таагүй зүйл болоод, эсвэл болох гээд байгааг анхааруулж байдаг. Хэрэв толгой байнга өвддөг, толгой өвдөлтийн давтамж ихтэй, өвдөлт хааяа ч гэсэн маш хүчтэй өвддөг бол цаг алдалгүй мэдрэлийн эмчид хандаж зохих шинжилгээг дэс дараатай хийлгэж өвдөлтийн шалтгааныг тодруулж хамгийн зөв оновчтой эмчилгээг хийлгэх хэрэгтэй.
Эмчилгээ нь эмийн болон эмийн бус гэсэн 2 үндсэн бүрдэлтэй.
Эмийн эмчилгээнд:
1. Шалтгааны эсрэг /даралт тогтворжуулах, тархины судас өргөсгөх гэх мэт/
2. Шинж тэмдгийн эмчилгээ-өвдөлт намдаах. Энэ зорилгоор сүүлийн үед Денкальгин гэх нийлмэл найрлагатай өвдөлт намдаах эмийг түлхүү хэрэглэж байна.
3. Туслах чанарын эмчилгээ-витамин эмчилгээ. Ялангуя В-ийн төрлийн витамин /Витамин В Денк/ хэрэглэснээр толгой өвдөлтийн давтамж эрс багасч, эрчим нь суларч эмчилгээний үр нөлөөг эрс сайжруулдаг.
Эмийн бус эмчилгээнд:
Эмийн бус эмчилгээ нь өнгөц харахад маш энгийн, хялбар мэт боловч үр дүн нь эмэн эмчилгээг дангаар хийснээс хэд дахин илүү өндөр үр дүнтэй байдаг. Эмийн бус эмчилгээ гэхээр хүмүүс хамгийн түрүүн физик эмчилгээ, зүү тавих, бариа хийх гэх мэг аргуудын талаар боддог. Энэ аргууд мэдээж эмчилгээний салшгүй нэг хэсэг боловч толгой байнга өвддөг хүнд хамгийн чухал нь хувь хүний ажил амралтын зөв дэглэм, өөрийн маш нарийн цагийн хуваарь юм. Өөрөөр хэлбэл хүн өөртөө нэгэн хэвийн тогтсон амьдралын хэмнэлийг бий болгох ёстой байдаг. Өглөө тогтмол цагт босч, тогтмол цагт өглөөний цай, өдрийн, оройн хоолоо идэж байх, орой тогтмол цагт унтах, шөнийн нойрыг хангалттай сайн авах нь маш чухал байдаг.
Толгойн өвдөлт сэтгэлийг тань зовоож байгаа л бол өөрөө өөрийгөө оношлох гэлгүйгээр эмчид үзүүлэх хэрэгтэй.
- Танд баярлалаа.
Денкальгин, Витамин В Денк эмийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг 326136 дугаарын утаснаас лавлаарай.





